Энгийн херпес вирусийн архаг халдварын шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

2023 оны 4 сарын 12

Энгийн херпес вирусийн архаг халдварын шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар энгийн херпес вирусийн архаг халдвар (1 IgM), (2 IgM)-ын шинжилгээг 30 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө. Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

"Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт"

https://emd.gov.mn/legals/259

Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд

https://emd.gov.mn/pages/4

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646071
0 эможи

keyboard_arrow_up