“Оюутан сувилагчийн эрүүл мэндийг дэмжих, ажлын байр сурталчлах“ өдөрлөгийг зохион байгууллаа

2023 оны 4 сарын 07

Arslan.mn

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг/УНТЭ/ нь Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль/АШУҮИС/-тай байгуулсан гэрээний хүрээнд тус сургуулийн оюутнуудыг өөрийн эмнэлэг дээрээ ажиллах дадлага хийлгэх, оюутнуудын эрүүл мэндийг дэмжих тал дээр хамтран ажиллаж байна. Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр "Оюутан сувилагчийн эрүүл мэндийг дэмжих, ажлын байр сурталчлах" өдөрлөгийг зохион байгуулж байна. 

Өдөрлөгийн хүрээнд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн төгсөх дамжааны оюутнуудыг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулах, хоол зүйчийн зөвлөгөө өгч, сувилагчийн ажлын байрны талаарх мэдээлэл, ажлын байрыг танилцуулах өртөөчилсөн тойролтыг хийсэн юм. 

Arslan.mn

Өдөрлөгийн нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ "Өнөөдөр та бүхэн манай эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж байгаад баяртай байна. УНТЭ-ээс Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй лавлагаа шатлалын бүхий л эмнэлэг салбарлан хөгжсөн түүхтэй. Бид орчин үеийн олон улсын жишигт нийцсэн эмнэлэг болох зорилт тавин ажиллаж байна. Манай эмнэлэгт өнөөдрийн байдлаар 279 сувилагч ажилладаг. Сувилахуйн алба нь сувилахуйн тусламж, үйлчилгээний өндөр чанар, стандартыг нэвтрүүлэх, судалгаа шинжилгээг тогтмол хийх буюу цогц үйлчилгээ үзүүлэхийг зорин ажиллаж байна. 

Манай эмнэлэгт ажилласнаар та бүхэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглах, сургалтын бааз эмнэлэгт болон гадаад дотоодын сургалтуудад бүрэн хамрагдах боломжтой.

Мөн ЭМС-ын баталсан жишиг цалин, хөлснөөс 50 хувиар илүү нэмэгдэл цалин авахаас гадна манай эмнэлгийн зүгээс эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн баталгааг ямагт дээгүүрт тавьж ажиллаж байна. Тиймээс та бүхэн манай эмнэлгийг сонгон ажилд орохыг урьж байна." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Arslan.mn

УНТЭ-ийн Сувилахуйн албаны дарга Ц.Амаржаргал: 

УНТЭ-ийн ажиллах боловсон хүчний 50 гаруй хувийг, эмнэлгийн тусламж, үйлчилгээний 80 хувийг сувилагч нар эзэлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг 24 цагийн хугацаанд тасралтгүйгээр үзүүлж байна. Бид тусламж, үйлчилгээний цар хүрээ нэмэгдүүлж, шинэ технологийг нэвтрүүлэх гэх мэт маш олон зорилт тавин ажиллаж байна. Энэ бүхэн дээр боловсон хүчний асуудал, эмч, сувилагчийн нэмэлт хэрэгцээ шаардлагатай болж байна. УНТЭ-ийн Сувилахуйн алба нь сувилагч бэлтгэдэг их, дээд сургуулиудтай гэрээ байгуулж, оюутан байх хугацаанд нь дадлага удирдаж, тэндээсээ ажилд орох сувилагч нараа бэлтгэн, бүртгэж авдаг. Өнөөдөр АШУҮИС-тай байгуулсан гэрээний хүрээнд ажил олгогчийн уулзалтыг эмнэлэг дээрээ зохион байгуулж байна. Энэ үеэр давуу талуудаа танилцуулах, шинэ залуу боловсон хүчнүүдийн сэтгэгдлийг сонсох, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талаарх ажлын байрны тойрох танилцуулга, урьдчилан сэргийлэх үзлэг болон хоол зүйчийн зөвлөгөөг өгч байна. Бидний ажлыг дэмжсэн УНТЭ-ийн удирдлагууд болон АШУҮИС-ийн удирдлагуудад талархал илэрхийлье. 

Arslan.mn

УНТЭ-ийн Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Э.Баясгалан: 

Өнөөдөр манай эмнэлэг дээр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн төгсөх дамжааны оюутнуудын танилцах өдөрлөг болж байна. Энэ үеэр УНТЭ-ийн Эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцаж, улс орон даяар зохион байгуулж буй эрт илрүүлэг, үзлэг оношилгоо шинжилгээндээ хамрагдаж байна.

Оюутнуудын хувьд эрүүл мэндийн үзлэгт тэр бүр хамрагдаж чаддаггүй. Тиймээс бидний зүгээс оюутнуудын эрүүл мэндийг анхаарах үүднээс 400 гаруй оюутныг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнээс гадна манай дэмжих төвд Сүхбаатар дүүргийн 1-6 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 17-19 дүгээр хорооны иргэдэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдах бүрэн боломжтой. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645973
3 эможи

BAT
2023-04-08 01:38
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
BAT
2023-04-08 01:38
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up