Ц.БИЛЭГТСАЙХАН: “ЖУРНАЛ КЛУБ”-ээр дамжуулан залуу эмч, мэргэжилтнүүд хөгжих, сурч боловсрох бүрэн боломжтой

2023 оны 4 сарын 06

Arslan.mn

Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайханы дэмжлэгтэйгээр Талбарын тархвар судлалын албанаас сар бүр “Журнал клуб” зохион байгуулахаар болж, өнөөдөр анхны уулзалтаа зохион байгууллаа. 

Уулзалтад ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр, Талбарын тархвар судлалын албаны дарга Б.Азжаргал болон бусад эмч, мэргэжилтнүүд оролцлоо. 

Arslan.mn

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хэлсэн үгэндээ "Талбарын тархвар судлалын албаны нийт эмч, мэргэжилтнүүддээ  “Журнал клуб” хэмээх энэхүү ажлыг санаачлан зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. Энэ арга хэмжээг олон улсад зохион байгуулаад хэвшчихсэн. Миний бие өнөөдөр "Богино, урт хугацааны тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах боломж, бололцоо" сэдэвт илтгэлийг эмч, мэргэжилтнүүдээ зориулан тавилаа. ХӨСҮТ-д ажилладаг эмч, мэргэжилтнүүдэд богино болон урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж маш их бий гэдгийг энэ үеэр харуулахыг хичээлээ. 

Манай эмнэлэг нь 53 эрдэмтэнтэй "Эрдэмийн зөвлөл"-тэй. Тиймээс залуу эмч, мэргэжилтнүүд “Журнал клуб”-ээрээ дамжуулан багш нараасаа зөвлөгөө авах, тэднээс суралцах бүрэн боломжтой. Үүнээс гадна манай эмнэлэг дээр маш олон төслүүд явж байгаа бөгөөд цаашид  төслүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ч гэсэн авах боломж нээгдэж байна." гэдгийг онцлов. 

Arslan.mn

Журнал клуб нь нотолгоонд суурилсан анагаах ухааны ололт амжилтын үр дүнд бий болсон бүтээлийг танилцуулж мэдээ мэдээлэл, туршлага солилцох сургалтын нэг хэлбэр юм. 

Уулзалтыг сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт тогтмол зохион байгуулах бөгөөд ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтэн, эмнэлгийн бүхий л салбарын ажилчид цахимаар болон танхимаар хамрагдах боломжтойгоороо онцлогтой аж. 

 Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645935
0 эможи

keyboard_arrow_up