Элэгний В вирусийн эсрэг эмийн 90 хоногийн хэрэглээг нэг дор авах боломжтой болжээ

2023 оны 4 сарын 04

Arslan.mn

Элэгний В вирусийн эсрэг эмийн 90 хоногийн хэрэглээг нэг дор авах боломжтой болжээ. Тодруулбал, ЭМДҮЗ-ийн 2022 оны 11-р тогтоолд "Элэгний В вирус"-ын эсрэг ерөнхий нэршлийн 2, худалдааны нэршлийн 4 төрлийн эмийг багтаасан байдаг. Өмнө нь даатгуулагч иргэд эдгээр эмийг сар бүр 30 ширхгийг ЭМД-ын сангийн 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авдаг байсан бол одоо 90 хоногийн хэрэглээгээ нэг дор бичүүлэн авах боломжтой болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645878
0 эможи

keyboard_arrow_up