ЭМНЭЛЭГТ ХЭВТЭХ ҮЕДЭЭ ЭМ ТАРИАНЫ ЗАРДЛЫГ ӨӨРӨӨСӨӨ ГАРГАСАН БОЛ БУЦААН АВАХ БОЛОМЖТОЙ
Та эмнэлэгт хэвтэх үедээ эм тарианы зардлыг өөрөөсөө гаргаж байсан уу? Энэ тохиолдолд хаана хандах вэ?
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйл /Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын эрх, үүрэг/-ийн 13.1.8-д заасны дагуу даатгуулагч та хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийнхээ Чанарын албанд эм тариа авсан зардлын И-баримтыг хавсарган хүсэлтээ өгснөөр өөрөөс гаргасан эм тарианы зардлыг буцаан авах боломжтой.
Та доорх QR кодыг гар утасны камераараа уншуулан ЭМДҮЗ-ийн 01 дүгээр тогтоолоор зохицуулагдах Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ болон тус тусламж, үйлчилгээгээр гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалт, утасны дугаар зэрэг нэгдсэн мэдээллийг авах боломжтой.
Та өөрийн шимтгэл төлөлтийн мэдээллээ байгаа газраасаа, хялбархан шалгахыг хүсвэл www.emd.gov.mn хаягаар нэвтрээрэй. ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөр төрийн болон хувийн хэвшлийн 2500 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 16 төрлийн тусламж үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.