ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДАХЫН ТУЛД ЭМД-ЫН ШИМТГЭЛЭЭ БҮРЭН ТӨЛӨХ ХЭРЭГТЭЙ

2022 оны 4 сарын 27

Arslan.mn

Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагаа ирэх 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх юм. 

Эрт илрүүлэгт хамрагдахын тулд иргэн та эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлөх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна.

Хүүхдийн эрт илрүүлгийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийнэ. Харин насанд хүрэгчдийн эрт илрүүлгийг лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад хийх аж. 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645844
0 эможи

keyboard_arrow_up