Үндэсний төвүүдийн Шуурхай удирдлагын нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх зорилгоор тоног төхөөрөмж гардууллаа

2023 оны 3 сарын 28

Arslan.mn

Дэлхийн нийтээр тархсан "Ковид-19" цар тахлын үед манай улс нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хэрэгжүүлэх арга хэмжээг шуурхай авч эдийн засгийн хувьд хохирол багатай даван туулсан цөөхөн орны нэг болсон.

Монгол Улсад нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед мэдээлэл солилцох, эрсдэлийн үнэлгээ хийх, тохиолдлын удирдлагын тогтолцооны горимоор ажиллаж, хариу арга хэмжээг шуурхай авах зорилгоор 2014 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр ЭМЯ-нд "Шуурхай удирдлагын төв"-ийг байгуулсан түүхтэй. Үүнээс хойш үе шаттайгаар Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон дөрвөн аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн газарт Шуурхай удирдлагын нэгжийг тус тус байгуулсан юм.

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас Үндэсний төвүүдийн Шуурхай удирдлагын нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх зорилгоор шинээр

  • Архангай
  • Баян-Өлгий
  • Баянхонгор
  • Говь-Алтай
  • Дорноговь
  • Дорнод,
  • Дундговь
  • Өмнөговь
  • Өвөрхангай
  • Ховд
  • Хэнтий
  • Сүхбаатар
  • Увс гэсэн 13 аймагт Шуурхай удирдлагын төвийг байгуулахад шаардлагатай SMART интерактив дэлгэц, суурин болон зөөврийн компьютер, хувилагч, хэвлэгч машин, зургийн аппарат зэрэг зэрэг нэр төрлийн 39.0 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Мөн халдварт өвчин бүртгэгддэг, хүн ам олноор суурьшсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэх эрсдэлтэй Ховд, Өвөрхангай аймгийн сумдын Эрүүл мэндийн төвийг суурин болон зөөврийн компьютерээр хангав.

Цаашид орон нутагт шуурхай удирдлагын тогтолцооны чадавхийг үе шаттайгаар бэхжүүлэх бөгөөд энэ онд нэмж Булган, Орхон, Говьсүмбэр, Төв аймагт Шуурхай удирдлагын нэгжийг байгуулах юм. Ингэснээр Үндэсний хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээний бэлэн байдлын тогтолцоог бэхжүүлснээр болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед шуурхай мэдээлэл солилцож, хариу арга хэмжээ авч эрүүл мэндийн болоод эдийн засгийн хохирол багатай даван туулах боломж бүрдэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645709
0 эможи

keyboard_arrow_up