“Нян судлалаар батлагдсан сүрьеэгийн тохиолдолд л бусдад халдварладаг“

2023 оны 3 сарын 23

Arslan.mn

Сүрьеэг уушгины болон уушгины бус гэж ангилдаг. Уушгины сүрьеэг нян судлалаар батлагдсан болон батлагдаагүй гэж хоёр ангилдаг. Нян судлалаар батлагдсан тохиолдолд л бусдад халдварладаг. Бусад төрлийн сүрьеэ нь халдвар тараах магадлал маш багатай. 

Хүний дархлаа суларсан үед сүрьеэгээр өвчлөх магадлал нэмэгддэг. Тиймээс сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд дархлаагаа дэмжих, ажил амралтын хэмнэлээ зохицуулах, шим тэжээл сайтай хоол хэрэглэх хэрэгтэй. 

Иргэн та сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд жилдээ нэг удаа хамрагдах, хэрэв танд болон ойр дотны хэн нэгэнд сүрьеэтэй байж болзошгүй шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандахыг зөвлөж байна. 

Сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд:
 - Турж эцэх
- Хоолонд муудах
- Унтахдаа хөлрөх
- Ядрах
- Халуурах
- 3 долоо хоног, түүнээс удаан ханиах
- Цустай цэр гарах
- Цээжээр өвдөх зэрэг шинж илэрнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645667
0 эможи

keyboard_arrow_up