“Та удаан хугацаагаар ХАНИАЛГАХ, ШАЛТГААНГҮЙ ТУРАХ, ЯДРАХ зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах хэрэгтэй“

2023 оны 6 сарын 20

Arslan.mn

Та удаан хугацаагаар ханиалгах, шалтгаангүй турах, ядрах гэх мэт шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах хэрэгтэй.

Хүмүүс "ханиад" гэж андуураад эмнэлэгт биш эмийн санд хандах нь их. Энэ нь сүрьеэ өвчнийг хүндрүүлэх, оношлуулахгүй удаан явснаар бусдад халдвар тараах эх үүсвэр болж байна. 

Дэлхий дахинд сүрьеэ өвчний эмчилгээг богино хугацаанд бүрэн эмчлэх аргыг нэвтрүүлээд байна.  Саяхныг хүртэл олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнийг 2 жил хүртэлх хугацаанд эмчилдэг байсан бол одоо 9 сарын хугацаанд эмчилдэг болсон. Үүнээс гадна сүрьеэгийн эмчилгээн дээр тарилгагүй горимыг нэвтрүүлсэн.

Өмнө нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчлэх эмчилгээний эхний 6 сар өдөр болгон тариа тарьдаг байсан бол өнөөдөр дан эмийн эмчилгээгээр эмчилж байна.

Сүрьеэгийн халдвар авсан иргэн дээрх эмчилгээг үнэ төлбөргүй хийлгэдэг бөгөөд  өнөөдрийн байдлаар мэдрэг сүрьеэгийн эмүүдийг Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа бол эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчинд хэрэглэх эмийн нийт зардлын 80 хувийг Глобал сан, 20 хувийг Монгол Улсын Засгийн газраас гаргаж байна.

Глобал сан нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулаад 20 гаруй жил болсон бөгөөд энэ хугацаанд ДОХ, Сүрьеэгийн төслийг санхүүжүүлэн ажиллаж байна. 

Сүрьеэ өвчний талаар зөвлөгөө, мэдээллийг 7277-9090 дугаарт хандан мэргэжлийн эмчээс аваарай.
Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645665
1 эможи

сүрьеэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up