Сүрьеэгээр өвдсөн хүн 15-20 хүнд халдвар тараах эрсдэлтэй

2023 оны 3 сарын 24

Arslan.mn

Сүрьеэтэй тэмцэх өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 24-ний өдөр дэлхий нийтээр тэмдэглэдэг. Энэ жил тус өдрийг “Тийм ээ! Бид сүрьеэ өвчнийг устгаж чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Сүрьеэ өвчин нь дэлхий нийтэд “Ковид-19”-ийн дараах, нас баралтад хүргэж буй хоёр дахь гол халдварт өвчинд тооцогддог. Сүрьеэ өвчний улмаас дэлхий дахинд өдөрт 4000 гаруй хүн амиа алдаж, 30 мянга орчим иргэн өвчилж байна. 

Сүрьеэгийн халдвар ханиад томууны адил нэг хүнээс нөгөөд амьсгалж буй агаараар дамжин халдварладаг. Сүрьеэгээр өвдсөн хүн 15-20 хүнд халдвар тараах эрсдэлтэй бөгөөд агаар дуслын замаар дамжин халдварлагддаг байна.

Сүрьеэгийн далд халдвартай ихэнх хүн сүрьеэгээр өвчилдөггүй. Халдвар авсан хүн тодорхой эрсдэлт хүчин зүйлс нөлөөлсний улмаас 10 хувь нь сүрьеэгээр өвчилж, 90 хувь нь далд хэлбэрийн сүрьеэгийн халдварыг тээж, амьдралын аль нэг хугацаанд эрсдэлт хүчин зүйл нөлөөлсөн тохиолдолд сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй амьдардаг. 

Харин манай улсын хэмжээнд 2022 онд сүрьеэгийн 2354 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 174 буюу 7.4 хувь нь хүүхэд байна. Сүрьеэгийн тохиолдлын 60 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Сүрьеэгээр өвдсөн хүмүүсийн 60 хувь нь 15-44 насныхан буюу хөдөлмөрийн насны хүмүүс өвчилж байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. 

Монгол Улсын сүрьеэгийн эмчилгээний амжилтын үзүүлэлт нь 90 хувьтай байгаа нь дэлхийн дундаж болон өвчлөл ихтэй улс орнуудаас өндөр байгааг албаныхан онцолж байлаа. Сүрьеэ өвчний үед хэрэглэх эмийн эмчилгээг иргэдэд үнэ төлбөргүй олгодог бөгөөд олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчинд хэрэглэх эмийн нийт зардлын 80 хувийг Глобал сан гаргадаг. Глобал сан нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулаад 20 жил болсон бөгөөд энэ хугацаанд ДОХ, Сүрьеэгийн төслийг санхүүжүүлэн ажиллаж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645663
0 эможи

keyboard_arrow_up