УХТЭ “Үйлчлүүлэгчийн аюулгүй орчин- Халдварын сэргийлэлт хяналт“ аяны өдөрлөгийг АМЖИЛТТАЙ зохион байгууллаа

2023 оны 3 сарын 24

Arslan.mn

Улсын хоёрдугаар төв эмнэлэг Үндэсний оношилгоо эмчилгээний төвд  (УХТЭ) "Үйлчлүүлэгчийн аюулгүй орчин- Халдварын сэргийлэлт хяналт" аяны хүрээнд өнөөдөр өдөрлөг зохион байгууллаа.  

Тус өдөрлөгөөр  УХТЭ-ийн бүх тасаг нэгжүүд аюулгүй байдлын зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлдэг талаар болон тасаг нэгжүүдийн эмчилгээ, үйлчилгээ, үйл ажиллагааны талаарх ширээнүүдийг өөрсдийн чиглэл, онцлогийн дагуу тохижуулан, танин мэдэхүйн хэвлэмэл хуудас, тараах материал, тусламж, үйлчилгээ үзүүлэх багаж хэрэгслийг байрлуулан иргэдэд зөвлөгөө мэдээлэл өглөө. Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм.

Arslan.mn

Мөн өнөөдөр Сүрьеэтэй тэмцэх Дэлхийн өдөр тохиож байгаатай холбогдуулан эмч, мэргэжилтнүүд иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

Arslan.mn

Энэ үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган “Өнөөдрийн өдөрлөг нь эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч буй үйлчлүүлэгчийн эрсдэлд өртөх тохиолдлыг бууруулах, аюулгүй байдлын асуудалд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх үйл ажиллагааг сурталчлах зорилготой юм. 
Өнөөдрийн арга хэмжээний үеэр иргэдэд мэдээлэл өгөхөөс гадна шинэ ажилчдадаа хамруулж, эмнэлгийн халдвараас хэрхэн сэргийлэх, гараа хэрхэн зөв угааж ариутгах, халдварын хяналт, сэргийлэлтийг хэрхэн хянах талаар мэдлэг олгож, сургаж байгаагаар онцлогтой болж байна. 

Халдварт өвчнөөс сэргийлэхэд хамгийн чухал зүйл бол ариутгал байдаг.  Иргэд өөрсдөө халдварын бактериас сэргийлж байж аливаа нэгэн өвчнөөс сэргийлэх боломжтой. Ялангуяа  хоол боловсруулах дээд, доод замын халдварууд бактериар үүсгэгддэг учраас  халдвар өртөхөөс сэргийлэх арга хэмжээ чухал.

Иргэд эмнэлгээр үйлчлүүлэх соёл гэж байна. Үзлэгт орохоос өмнө хувцсаа өлгүүр үлгүүлэх, маск зүүх ,  эмнэлэг дотор тавигдсан байгаа гар ариутгагчаар гараа тогтмол ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сахиснаар халдварыг бууруулах, эрсдэлээс өөрийгөө хамгаалах чухал ач холбогдолтой” гэв.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645653
1 эможи

УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up