П.ЭНХЦЭЦЭГ: Сүрьеэгийн халдвар авсан нь тогтоогдвол хүүхдүүдээ хавьтлын урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ёстой

2023 оны 3 сарын 22

Arslan.mn

Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг Дэлхий нийтээр "Сүрьеэтэй тэмцэх өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Ингэхдээ шийдвэр гаргагч нарт болон нийт ард иргэдэд сүрьеэгийн асуудлуудыг хандуулах зорилгоор тодорхой уриалга дэвшүүлж  үүний дагуу  тухайн жилийн турш олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг байна.

Энэ жилийн хувьд “ТИЙМ ЭЭ БИД СҮРЬЕЭ ӨВЧНИЙГ УСТГАЖ ЧАДНА” уриан дор тэмдэглэх гэж байна. Тэгвэл энэ өдөртэй холбогдуулан бид ХӨСҮТ-ийн Хүүхдийн сүрьеэгийн тасгийн эрхлэгч, АУ-ы магистр, Клиникийн профессор П.Энхцэцэгээс хүүхдийн сүрьеэ өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Тэрээр "Монгол Улс нь сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд ордог. Статистик судалгаанаас харахад жилдээ 4000 иргэн шинээр энэ өвчнөөр оношлогдож байна.

Сүрьеэгийн хавьтал болсон нийт хавьтагсдын 4,5 хувь нь өвдөж байна. Үүнээс 2,4 хувь нь нян судлалаар батлагдсан байдаг. 0-5 нас хүртэлх хүүхдийн хавьтлын 8,5 хувь нь сүрьеэгээр өвчилсөн байна.

Сүүлийн үеийн судалгаанаас харахад хүүхдийн сүрьеэгийн өвчлөл ихсэх хандлагатай байна. Үүний гол шалтгаан нь дэлхий нийтээр тархсан коронавирусийн цар тахал гарсантай холбоотой сүрьеэгийн хяналт бага зэрэг суларч, иргэд эмнэлэгт хандах нь багассантай холбоотой байхыг үгүйсгэхгүй.

Тав хүртэлх насны хүүхдийн 69 хувь нь, 5-15 хүртэлх насны хүүхдийн 40 хувь нь, 15-аас дээш насны хүүхдийн 35 хувь нь сүрьеэ өвчин нь оношлогдохгүй байна.

Үүнээс гадна сүрьеэгийн халдвар авсан хүүхдүүдийн 79 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд хамрагдаж чадахгүй байна.

Хүүхдийн сүрьеэ өвчин нэмэгдэх хэд хэдэн шалтгаан байдаг. Үүнд

  • 0-5 насны хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалтай байх,
  • Хамгийн ойрын хавьтал буюу эцэг, эх, асран хамгаалагч нь сүрьеэгээр өвчлөх,
  • Нас бага байх тусам өвдөх цаашлаад сүрьеэгийн хүнд хэлбэр болох тархмал хэлбэрийн сүрьеэ, сүрьеэгийн менингет болох эрсдэл өндөр байдаг.

Хэрэв хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвчилбөл хүүхдийн нас барах эрсдэл нэмэгддэг.

Гэр бүлийн гишүүд дотроос сүрьеэгийн халдвар авсан нь тогтоогдвол хүүхдүүдээ хавьтлын урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ёстой.

Хэрэв халдвар авсан нь тогтоогдвол өвчин даамжирахаас сэргийлж, урьдчилан сэргийлэх эмчилгээг хийнэ. Урьдчилан сэргийлэх эмчилгээ нь гурван янз байдаг. Мөн сүрьеэгээр өвчилсөн нь тогтоогдвол сүрьеэгийн үндсэн эмийн эмчилгээг хийлгэх ёстой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
645606
1 эможи

ХӨСҮТ
сүрьеэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up