БНХАУ руу зорчих иргэд ПСР шинжилгээнд хамрагдсан байх ШААРДЛАГЫГ ЦУЦАЛЛАА

2023 оны 3 сарын 20

Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал сайжирч байгаатай холбогдуулан 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу зорчих холбогдох журамд дараах өөрчлөлт оруулж, ПСР шинжилгээнд хамрагдсан байх шаардлагыг цуцаллаа.

Тодруулбал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас гадаадын улс орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд гадаадын иргэдэд бүх төрлийн виз олгох үйл ажиллагааг сэргээсэн байна. Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шууд нислэгээр зорчиж буй зорчигчид коронавируст халдварын ПСР шинжилгээнд хамрагдсан байх шаардлагыг цуцалж, коронавируст халдварын түргэвчилсэн шинжилгээний /хамрын салст болон шүлсний түргэвчилсэн тест багтана/ сөрөг хариугаар тус улсын хилийн агаарын боомтоор нэвтрэх боломжтой болов. Эрүүл мэндийн мэдүүлэг бөглөх шаардлага хэвээр байгаа аж.

Түүнчлэн 2017 оны хоёрдугаар сараас эхлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн нээлттэй боомтоор нэвтэрч буй гадаадын 14-70 насны иргэдээс хурууны хээний мэдээлэл авах зохицуулалтын дагуу тус улс руу зорчиж буй гадаадын иргэдээс хилийн боомтод хурууны хээний мэдээлэл авч эхэллээ. Ингэхдээ тус улс руу зорчиж буй гадаадын иргэдээс хурууны хээний мэдээллийг хилийн боомтод зөвхөн нэг удаа авах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645544
0 эможи

keyboard_arrow_up