ДЭМБ-аас “Сүрьеэтэй тэмцэх Дэлхийн өдөр“-ийн УРИА ҮГ, ЗОРИЛТОО зарлалаа

2023 оны 3 сарын 17

Arslan.mn

Энэ жил “Сүрьеэ өвчинтэй тэмцэх Дэлхийн өдөр”-ийг "ТИЙМ ЭЭ, БИД СҮРЬЕЭГ УСТГАЖ ЧАДНА!” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, манлайлал үзүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ДЭМБ-ын шинэ зөвлөмжийг шуурхай хэрэгжүүлэх, инновацийг нэвтрүүлэх, сүрьеэгийн тархалттай тэмцэхэд олон салбарын хамтын ажиллагааг дэмжин ажиллах шаардлагатайг онцолж байна.

“Бид сүрьеэгийн тусламж үйлчилгээний бүх нийтийн хүртээмжийг хангаж чадна“

Дэлхий нийтээрээ сүрьеэгийн тархалтыг зогсооход КОВИД-19 ХАЛДВАР ИХЭЭХЭН ХҮНДРЭЛ УЧРУУЛСАН ба өнгөрсөн хугацаанд гаргасан ахиц, дэвшлийг 10 гаруй жилээр ухраагаад байгаа юм.

Тиймээс ДЭМБ-ын бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх зорилтын хүрээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, тусламж, үйлчилгээний тэгш хүртээмжийг хангах, олон салбарын хамтын ажиллагааг дэмжихэд онцгой анхаарах шаардлагатай байна.

Үүнд:

Эрүүл мэндийн яам болон бусад шийдвэр гаргагчид 

  • Сүрьеэгийн оношилгоо, урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, илүү уян хатан, тогтвортой байлгахад шаардлагатай нөөцийг хангалттай хуваарилах
  • Хүүхэд, өсвөр үеийнхэнд шаардлагатай сүрьеэ өвчний найдвартай чанартай үйлчилгээг өргөжүүлэх 
  • Сүрьеэгийн улмаас учрах гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалттай тэмцэхэд олон нийтийг мэдээ, мэдээллээр хангах 
  • Эрүүл мэндийн ажилтнуудыг сүрьеэгийн чанартай, үр дүнтэй үйлчилгээ үзүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, чадавхжуулахын зэрэгцээ сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх.

Эрүүл мэндийн ажилтнууд

  • Эрүүл мэндийн ажилтнууд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ сүрьеэгийн тусламжийг орхигдуулалгүй, үйл ажиллагаандаа нэвтрүүлж, энэ талын урьдчилан сэргийлэх ажлыг давхар үзүүлэх
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ харилцаа, хандлага, хүний эрхийг дээдэлж, ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг баримтлан ажиллана.

Олон нийтийн байгууллагын төлөөлөл 

  • Сүрьеэгийн шаардлагатай тусламж үйлчилгээг олон нийтэд  хүртээмжтэй болгох
  • Сувилагч, хүрч очих ажилтан зэрэг олон нийтийн эрүүл мэндийн ажилтнуудад дэмжлэг үзүүлэх 
  • Хүн бүр сүрьеэгийн тусламж үйлчилгээг аюулгүй, найдвартайгаар хүртээх үүднээс ялгаварлан гадуурхалтай тууштай тэмцэх. 

Сүрьеэ өвчинтэй холбоотой төсөл хөтөлбөрүүдийн зохицуулагчид 

  • Эрүүл мэндийн ажилтнуудад сүрьеэгийн тусламж үйлчилгээг хүргэхэд нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах 
  • Сүрьеэгийн тусламж үйлчилгээний талаар эрүүл мэндийн ажилтнуудад хангалттай сургалт явуулж, сүүлийн үеийн мэдээ мэдээллээр хангах.

Залуучууд 

  • Сүрьеэ өвчний тархалтыг бууруулахын ажилд залуучууд дуу хоолойгоо хүргэх, идэвх санаачилгатай оролцох
  • Залуучуудад сүрьеэ өвчний талаар илүү мэдээлэл хүргэх, сүрьеэгийн эсрэг тэмцэхэд нь дэмжлэг үзүүлэх. 

Олон нийт

  • Сүрьеэгийн шалтгаан, шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх талаар үнэн зөв мэдээлэлтэй болох
  • Хэрэв сүрьеэгийн халдвар авсан байх болзошгүй тохиолдолд шинжилгээнд хамрагдаж, эмчийн зөвлөмжийг дагаж мөрдөх 
  • Сүрьеэтэй өвчтөнийг гутаан доромжлох,  ялгаварлан гадуурхалтын эсрэг байх, зөв мэдээлэл түгээх.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645494
1 эможи

сүрьеэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up