Сурагчид УХТЭ-ийн үйл ажиллагаатай танилцаж, анхан шатны тусламжийн мэдлэг олгох арга барилд суралцлаа

2023 оны 3 сарын 17

Arslan.mn

Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг (УХТЭ) Нийслэлийн ерөнхий боловсролын  Нэгдүгээр сургуулийн сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох сургалт болон ахлах ангийн сурагчдыг эмнэлгийн үйл ажиллагаатай танилцуулах нэгдсэн арга хэмжээг энэ сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах сургалтад 50 гаруй сурагч хамрагдсан бөгөөд эмнэлгийн 7 тасаг, нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ амилуулах суурь тусламжийн анхан шатны мэдлэг олгох арга барилд суралцлаа.

Үүний үр дүнд хүүхдүүд эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг ойлгож, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтний ажлын онцлогийн талаар ойлголттой болсон юм. 

Мөн энэ үеэр сургалтад хамрагдсан сурагчдад урам зориг өгөх зорилгоор батламж гардуулан өглөө.

Arslan.mn

Түүнчлэн  тус сургуулийн 2270 сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох нэгдсэн сургалт зохион байгуулсан бөгөөд бага ангийн сурагчдад амны хөндийн эрүүл мэндийн эрүүл ахуй, дунд ангийн сурагчдад шивээс, чихний цоолбор хийлгэх зэрэг ажилбарын үeд цусаар дамжих халдварын эрсдэл, хор уршгийн талаар хичээл заасан бол ахлах ангийн сурагчдад өсвөр насны бэлгийн бойжилтын онцлог, эрүүл ахуй хичээл орсон юм.

Arslan.mn

Арга хэмжээний үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган “Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт 91 жилийн түүхтэй УХТЭ-“ийн үйл ажиллагааг сурагчдад танилцуулах, мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн сургалтаар  хүүхдүүд дүрс оношилгооны тасаг, яаралтай тусламжийн тасаг, цөмийн оношзүйн тасаг, дурангийн тасаг, лабораторийн тасаг, ангиграфийн болон ерөнхий мэс заслын зэрэг нийт 7 тасгаар 3 баг болж хуваагдаж үйл ажиллагаатай танилцлаа.  Энэ удаагийн сургалтаар ЕБС-ийн сурагчид эмнэлэг гэж юу вэ, эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан ямар ажил хийдэг вэ, эмнэлгийн мэс засал, оношилгоо, шинжилгээний өрөөнүүд ямар байдаг талаар мэдлэгтэй болсноор их ач холбогдолтой болсон. Мөн анхан яаралтай тусламж үзүүлэх хүнд анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар мэдлэгтэй болгосноор их үр дүнтэй боллоо.

Манай эмнэлгийн зүгээс цаашид ЕБС-ийн сурагчдад зориулсан үзүүлэн сургалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулан, эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарах болно” гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645488
0 эможи

УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up