ХӨСҮТ: Хатгааны хүнд хэлбэр үүсгэдэг вирусууд ТАРХАЖ БАЙНА
"Эмнэлгүүд ногоон түвшинд шилжиж, эмнэлгүүд түргэвчилсэн тест шаардахаа болино"
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний тархалт, ачаалал, вакцинжуулалт, тууралтат халдвар, салхин цэцгийн эмнэлзүй, Covid-19, хилийн тандалтын А13 тушаалын хэрэгжилтийн талаар өнөөдөр /2023.03.07/ мэдээлэл хийлээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад цаашид халдварт өвчний тандалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг ханган, дараагийн цар тахалд бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Хятадтай хиллэдэг, хилийн боомтуудын үйл ажиллагаа сэргэсэн. Иймд хилийн боомтууд тандалтын цэгүүд болсон.
Хятад руу нэвтрэхэд л иргэдээс шинжилгээний бичиг шаардаж байгаа бол ОХУ, БНТУ шаардахгүй байна.
Улсын хэмжээнд долоон хоногт Covid-19-ийн 2-3 тохиолдол бүртгэгдэж байна. Иймд цаашид улсаас ПГУ шинжилгээг хийхгүй.
Харин томуугийн өвчлөл буураагүй. Эмнэлэгт үзүүлэгсдийн 16, хэвтэн эмчлүүлэгсдийн 35 хүн нь хатгаатай. Томуугаар өвчилсөн хүний 80 хувь нь 15 хүртэлх насны, тэр дотроо 90 хувь нь 4 хүртэлх насны хүүхэд байна.
Хатгалгын хүнд хэлбэрийг үүсгэдэг гурван төрлийн вирус хүн амын дунд тархаж байгаа аж. Томуугаас сэргийлэх хамгийн зөв арга бол вакцинд хамрагдах явдал гэнэ. Түүнчлэн салхин цэцэг өвчнөөр 300 хүн өвчилсөн нь тархалтаараа томуугийн дараа хордугаарт орж байгаа ажээ.