Э.СОЁЛ-ЭРДЭНЭ: ЭНЭҮТ-II нь дүрс оношилгоо, MRI, хөхний маммографийн шинжилгээнүүдийг харьяалал харгалзахгүй хийж байна
“Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II” нь оношилгоо, эмчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэн иргэдэд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа билээ.
Тодруулбал, тус төвийн Дүрс оношилгооны тасаг нь ЭХЭМҮТ болон дүүргүүдийн ачааллыг хуваалцаж, харьяалал харгалзахгүйгээр ДҮРС ОНОШИЛГОО, ЭХО, РЕНТГЕН, КОМПЬЮТЕР ТОМОГРАФ, MRI шинжилгээнүүдийг хийж байна. Өөрөөр хэлбэл, өндөр өртөгтэй ялангуяа компьютер томограф, MRI шинжилгээг Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн иргэд ЭМД-аар хийлгэх боломжтой байна.
Энэ талаар Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II-ын Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Э.Соёл-Эрдэнэтэй ярилцлаа.
Манай дүрс оношилгооны тасагт 7 эмч, 5 техникч ажилладаг. Тасаг сүүлийн үеийн дүрс оношилгооны бүхий л тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Тухайлбал,
НЭГДҮГЭЭРТ, РЕНТГЕН ШИНЖИЛГЭЭНҮҮД
- Цээжний рентген зураг авах суурин аппарат
- Хүнд өвчтөн буюу тасгийн өвчтөнүүдийн зургийг авах зөөврийн 3 ширхэг аппарат байгаа.
- Тодосгогчтой болон үйл ажиллагааны шинжилгээнүүдийг хийх зориулалттай рентген харалтын шинжилгээ гэсэн 3 төрлийн рентген шинжилгээнүүдийг хийж байна.
Хоёрдугаарт, ЭХО АППАРАТ
Манай эмнэлэг 4 төрлийн эко аппаратаар тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Ихэвчлэн “Чисон” брэндийн сүүлийн үеийн хүчин чадалтай, тодрол, нягтрал сайтай эхо аппаратыг хэрэглэж байна. Эхо аппаратаар хүүхэд, нярай, том хүний хэвлий, зулай , зөөлөн эд, түнх, үе мөч, хөх болон бамбай зэрэг эко шинжилгээнүүдийг хийж байгаа.
Гуравдугаарт, хөхний маммографийн шинжилгээг сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай, богино хугацаанд өвдөлт багатайгаар зураг авч чаддаг, нягтрал сайтай аппаратаар хийж байна.
Дөрөвдүгээрт, манай ашиглаж байгаа КОМПЬЮТЕР ТОМОГРАФ АППАРАТ нь 86-120 зүслэгээр шинжилгээ хийх өндөр хүчин чадалтай, их жинтэй хүмүүсийн шинжилгээг хийхэд зориулагдсан гэдгээр онцлогтой.
Компьютер томограф аппаратаар бүхий л төрлийн эрхтнүүдийг шинжилгээг тодосгогчтой ба тодосгогчгүй гэсэн 2 төрлөөр хийж байна.
Тавдугаарт, СОРОНЗОН РЕЗОНАНСТ ТОМОГРАФ (MRI) АППАРАТААР шинжилгээ хийж байна.
Сүүлийн үеийн хүчин чадалтай, монголд цөөн тоогоор байдаг 3 тесла SIEMENS компанийн аппарат юм.
Аппаратын онцлог нь бүх төрлийн эрхтнүүдэд зориулагдсан тусгай тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг.
Зургаадугаарт, АНГИОГРАФИЙН АППАРАТ сууриулалт хийгдэж байна.
Энэ жилийн намраас ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ашиглалтад оруулснаар бүх төрлийн ангиграфийн оношилгоо болон эмчилгээг хийх боломжтой.