ТАНИЛЦ: Новартис хөтөлбөрийн эм олгож буй эмийн сангууд

2023 оны 3 сарын 06

Arslan.mn

МУ-ын Засгийн газар, Швейцар улсын Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд "Новартис аксес" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирсон. Тус үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажил 2019 онд эхэлсэн бөгөөд 2022 оны 02 сар - ЭМС-ын А/120 дугаар тушаалаар 24 нэрийн эмийн импортын лицензийг олгож байсан ба  2022 оны 06-р сар- ЭМС-ын А/332 дугаар тушаалаар дотоодын компаниудад импортын лицензийг олгож ЭМДЕГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

 

Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголд төдийгүй Дэлхийд нас баралтын 75-с дээш %-ийг эзэлж буй халдварт бус өвчлөлийг бууруулахад чиглэсэн 16 төрлийн нийт 24 эмийг үйлдвэрээс гарах зардлаар буюу  1$-ийн үнээр Монгол улсад нийлүүлэхээр хөтөлбөрийн хүрээнд 5 жил үргэлжлэх гэрээ байгуулаад ажиллаад байна.

Дээрх хөтөлбөрт хамрагдсанаар Монгол улс жилд дунджаар ЭМДС-ын 9 гаруй тэрбум төгрөгийг хэмнэх боломж гарч байна.

"Новартис аксес" хөтөлбөрт хамрагдах эдгээр эмүүд нь ДЭМБ-аас зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон, МУ-д хамгийн олон удаа жороор олгосон эдгээр эмүүдийг үйлдвэрийн үнээр авч албан ёсоор бүртгэж авснаар хөнгөлөлттэй үнээр улс орон даяар худалдаалагдах боломж бүрдсэн.

Маргаашаас эхлэн ЭМДЕГ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, эм ханган нийлүүлэх газруудад тодорхой чиглэлүүдийг хүргүүлнэ. Ингэснээр эдгээр эмүүд улс орон даяар бүх эмийн сангуудаар тэгш хүртээмжтэй хүргэгдэж, иргэд даатгуулагчид хөнгөлөлттэй өргөн хэрэглэгдэх 16 нэр төрлийн эмийг хямд үнээр авах боломж бүрдэж байна. 

Новартис хөтөлбөрийн эм олгож буй эмийн сангууд: 

https://emd.gov.mn/news/269

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645211
0 эможи

keyboard_arrow_up