О.Байгалмаа: Чихэвчний хэрэглээнээс үүдэлтэй СОНСГОЛ БУУРАЛТ 12-35 насныхан дунд их болсон

2023 оны 3 сарын 03

Arslan.mn

ДЭМБ-аас жил бүрийн 3 дугаар сарын 3-ны өдрийг “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.

Сонсгол бууралтын 60 орчим хувийг урьдчилан сэргийлж, эрт оношлох боломжтой. Хүүхдийн сонсгол муудалтын 60 хувь сэргийлж болох шалтгаанаар үүсдэг байна. 

Орчин үеийн техник технологижсон байдал, хүүхэд залуусын чихэвчний зохисгүй, хэтэрсэн хэрэглээ, осол гэмтэл, чих хамар хоолойн үрэвсэлт өвчин зэрэг олон шалтгааны улмаас сонсгол бууралт, сонсгол алдалтын тоо нэмэгдэж байна. 12-35 насны залуучууд хөгжим, чихэвч, зугаа цэнгээний газрын хэт чанга дуу, шуугианаас болж сонсгол алдах эрсдэлд орох нь элбэг байна.

Тэгвэл энэ өдөртэй холбогдуулан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих хамар хоолой судлал, мэс заслын тасгийн эмч О.Байгалмаатай ярилцлаа.

- Сонсгол хамгаалах дэлхийн өдрөөр энэ жил олон улсад ямар уриалга дэвшүүлсэн бэ?

-ДЭМБ-аас жил бүрийн 03 дугаар сарын 03-ны өдрийг сонсгол хамгаалах өлөр болгон өнгөрүүлдэг бөгөөд энэ  онд тус өдрийг “Бүх нийтээрээ чих, сонсголоо хамгаалья!, Бодитоор хэрэгжүүлцгээе” уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байна.

 - Буруу дадал болон орчны чимээ, шуугианаас үүдэлтэйгээр дэлхий дахинд 1.1 тэрбум орчим хүний сонсгол буурч, улмаар дүлийрэх бэрхшээлтэй тулгараад буйг ДЭМБ өнгөрсөн онд мэдээлсэн. Тэгэхээр төрөлхийн бус, олдмолоор дүлийрэх, сонсгол буурах эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Олдмол сонсголын бууралт буюу амьдралынхаа явцад сонсголын бууралт, дүлийрэлтэнд өртөх нь элбэг байдаг бөгөөд сонсголын бууралт нь түр зуурын  / гадна чихний үрэвсэл, гадна чихэнд гадны биет болон хулхин бөглөө үүсэх үед/ болон байнгын /бактер вирусээс шалтгаалсан дунд болон дотор чихний үрэвсэл, толгойн гэмтэл, хүчтэй дуу чимээнд өртөх, сонсгол нөлөөт эмийн бодис, бусад архаг эмгэгийн хоёрдогчоор.... гэх мэт/ байдаг. Тиймээc эдгээр олон шалтгаануудаас үүсдэг бөгөөд өөрт ямар нэгэн сонсголын бууралтын шинж, мэдрэмж илэрвэл мэргэжлийн чих хамар хоолойн эмчид хандсанаар түр зуурын болон байнгын сонсголын бууралтаас сэргийлэх бүрэн боломжтой. 

 -Сонсголын бууралттай өндөр настай хүмүүстэй хэрхэн харилцахаа төдийлөн мэддэггүй. Тэдэнтэй чангаар орилж ярьж буйгаа ойлголцож байна гэж бодох нь элбэг. Ер нь зөв үү?

-  Сонсголын бууралтын төрлийн нэг болох настны сонсголын бууралт нь мэдрэл мэдрэхүйн, нам давтамжаас өндөр давтажрүү налуу хэлбэрээр буурдаг бөгөөд ихэвчлэн хоёр талын чихэнд зэрэг, аажмаар үүсч байдаг. Үүнтэй зэрэгцэн настны яриа олгох чадвар нь ихэвчлэн мэдрэхүйн эсүүдийн ажиллах чавдар буурсантай холбоотой үүсдэг бөгөөд дотор чих /дун/ болон дотор чихнээс цааших /сонсголын мэдрэлийн зам/ сонсголын бууралт үүсдэг. Тиймээс чанга /дууны хүч/ дуугаар ярих тусам яриа ойлгох чадвар буурдаг тул УДААНААР, ДУНД зэргийн дууны хүчээр /70-80dB/ харилцан ярих нь илүү тохиромжтой байдаг.  

 -Чихэвчний хөгжим сонссоноос үүдэн сонсгол буурахаас гадна мэдрэлийн ядаргаанд орох, эцэх, туйлдах гэх мэт шинж тэмдэг илрэх үү?

Аюулгүй сонсголын түвшин нь өртөлтийн эрч хүч (чанга), үргэлжлэх хугацаа (цаг хугацааны урт), давтамж (хэр олон удаа) зэргээс хамаарна. Эдгээр гурван хүчин зүйл нь харилцан уялдаатай бөгөөд хүний чихэнд өртдөг дууны энергийн ерөнхий түвшинд нөлөөлдөг.

Дэлхий нийтээрээ технологийн хөгжилтэй зэрэгцэн чихэвчний хөгжмийн хэрэглээ эрс ихэссэн холбоотой сонсголын бууралтад өртөх эрсдэл сүүлийн жилүүдэд нийгмийн тулгамдсан асуудлыг нэг болж байна.  Ялангуяа 12-35 насны бүлэг хүмүүсийн сонсголын бууралтын шалтгааны 50 хүртэлх хувийг чихэвчний хөгжмийн буруу хэрэглээ / хэт чанга, удаан цагаар сонсох/  эзэлж байна. Тиймээс ДЭМБ аас 2015 онд хэрхэн аюулгүй сонсох зөвлөж гаргасан бөгөөд энэ 60/60 буюу 60 минутад тухайн төхөөрөмжийн 60% тэнцэх дууны хүчээр сонсох нь аюулгүй гэж үздэг.

Тиймээс дууны хуч чангарах тусам сонсох хугацаа багасах ёстой гэж ойлгож болно. Чихэвчтэй хөгжмийг аюулгүйн хэмжээнээс хэтрүүлэн сонсох нь байнгын чих шуугих, сонсголын бууралт үүсгэх цаашлаад мэдрэл тархинд нөлөөлж ядрах, стрессдэх зэрэг шинжүүд үүснэ. 

-Чимээ ихтэй орчинд ажилладаг хүмүүсийн сонсгол буурах хандлагатай байдаг. Энэ цаашлаад ямар үр дагавартай вэ?

- Аливаа юм бүхэн өөрийн гэсэн дууны хүчийг гаргах бөгөөд чанга чимээнд /85дБ-дээш/ олон цагаар удаан хугацаанд ажилласнаас дотор чихний хамгаалах механизмын чадвар, үйл ажиллагаа алдагдаж чих шуугих цаашлаад шуугианаас шалтгаалсан сонсголын бууралт болон мэдрэлийн сонсголын бууралт үүсэх хамгийн гол эрсдэлт хүчин зүйл болдог. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа буюу чимээнээс хамгаалах дууны хамгаалалт чихэндээ зүүж хэвших, ажлыг бус цагаар сайн унтаж амрах хэрэглэх хэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645174
0 эможи

Duu duul saihan
2023-03-04 09:38
Chihevch zvvhiin orond.
BAT
2023-03-03 12:12
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
BAT
2023-03-03 12:12
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up