Эрүүл мэндийн сайд ХӨСҮТ-д ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа

2023 оны 2 сарын 15

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-д ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцав.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан байгууллагын бүтэц зохион байгуулалт, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх болон тогтвор суурьшилтай ажиллуулах бодлогын хүрээнд хийгдэж буй ажлууд, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар танилцуулав.

Үргэлжлүүлэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр КОВИД-19 халдварын үед авч хэрэгжүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар болон зонхилон тохиолдох халдварт өвчний нөхцөл байдлын талаар, Халдварт өвчний тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа халдварт өвчний тандалт, сэргийлэлт, сургалт, судалгааны чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч танилцуулж халдварт өвчний тандалт, судалгаа, хариу арга хэмжээ буюу нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь улсын төсөв болон ЭМД-ын сангаас санхүүжигдэхгүй  байгаа талаар дурдав.

Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн зүгээс ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын халдварт өвчний үед өндөр эрсдэл үүрч ажиллаж байгаа тул ажилчид, албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудалд анхаарч ажиллана. Ажилчдыг эрсдлийн даатгалд даатгуулдаг байх чиглэл баримтална. Үүнд Эрүүл мэндийн яам онцгой анхаарч ажиллана гэдгээ хэлсэн юм.

Arslan.mn

Мөн УИХ, ЗГ-ын нэрийн өмнөөс болон Эрүүл мэндийн сайдын зүгээс ХӨСҮТ-ийн хамт олонд баярлаж талархаж байгаагаа илэрхийлье, Ковидын цар тахалтай тэмцэх үйлсэд тэргүүн эгнээнд явж амжилттай даван гарсанд баяр хүргэж байгааг нийт ажилчиддаа уламжилж өгөөрэй гэдгээ илэрхийллээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644829
0 эможи

BAT
2023-02-16 12:37
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up