ХӨСҮТ: Ахлах сувилагч нарын удирдан манлайлах ур чадварыг сайжруулах сургалтыг зохион байгууллаа
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн (ХӨСҮТ) Сувилахуйн алба "Ахлах сувилагч нарын удирдан манлайлах ур чадварыг сайжруулах" сургалтыг (2023.02.11) өдөр зохион байгууллаа.
Сургалтыг Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, Хүүхдийн төв сувилал, ЭМЖЖ эмнэлэгийн Сувилахуйн албатай хамтран зохион байгууллаа.
Тус сургалтын хүрээнд байгууллагын соёл, уур амьсгал, хэрхэн эерэг уур амьсгал бүрдүүлэх, хэрхэн үр дүнтэй харилцааг бий болгох, үе хоорондын ялгаа, харилцааны ур чадвар, менежмэнтийн тухай ойлголт, өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг хэрхэн удирдах, өсөх сэтгэлгээг хэрхэн бий болгох талаар лекц, хэлэлцүүлгүүд болж багаар ажиллан асуудлыг гаргаж ирэх, асуудлаа танилцуулж санаа бодлоо цэгцлэн илэрхийлэх аргад суралцан ахлах сувилагч нар идэвхитэй оролцлоо.
Мөн цаашид энэхүү сургалтыг сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ хийхээр төлөвлөн ажиллаж байна.