Өвчтөнүүдэд өндөр үнэтэй эмийг олон давтамжтай бичиж өгдөг байсан эмийн санч нарын ЭРХИЙГ ХАСЖЭЭ

2023 оны 2 сарын 14

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын санд хохирол учруулсан байж болзошгүй эмийн сангуудын гэрээг түр хугацаагаар түдгэлзүүлжээ. 

ЭМДЕГ-аас Сэлэнгэ аймаг дахь гэрээт эмийн сангуудын хөнгөлөлттэй эм олгож буй үйл ажиллагаанд нэгдүгээр сарын сарын 25-29-ны өдрүүдэд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар тус сумын Гавшгай, Жаргалан, Яггүг эмийн сангууд нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, харьяаллын бус эмч нараар иргэдийн зовуурь, насанд тохироогүй өндөр үнэтэй эмийг зохиомол оношоор бичүүлэн олгож, ЭМДҮЗ-ийн тогтоолоор батлагдсан эмийн жагсаалтад байхгүй эмийг орлуулан өгдөг, бар кодыг цахим системд гараар сольж оруулсан зэрэг зөрчлийг илрүүлжээ. 

Тодруулбал,

  • Орхон аймгийн БОЭТ-ийн эмч Х.Э нь Жаргалан нэр дурдагдсан эмийн сангийн ажилтнууд болон хамаарал бүхий этгээдүүдэд өндөр үнэтэй эмийг олон удаагийн давтамжтай бичсэн эмийн жорыг гурван минутын дотор олгосон,
  • Улаанбаатар хот, Дорноговь, Завхан, Говь-Алтай, Орхон аймагт жор бичүүлээд гурван минутаас хэдхэн цагийн дараа Сайхан сумын эмийн сангуудаас эм тогтмол авсан,
  • Орхон, Дархан-Уул аймагт бичүүлсэн жорыг Сайхан сумын эмийн сангаас тогтмол авдаг,
  • Нэг даатгуулагч дөрвөн нэр төрлийн 2,246 ширхэг эмийг 10 сарын турш уусан нь өдөрт 7-8 ширхэг эмийг тогтмол уусан зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүлээд байна.

Улмаар зөрчил гаргасан нэр бүхий эмч нарын цахим жор бичих эрхийг хасаж, Гавшгай, Жаргалан, Яггүг эмийн сангуудын даатгалын гэрээг түдгэлзүүлэн, хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байгаа аж.

Эдгээр эмийн сангийн 2022 оны эмийн орлогын баримттай даатгалын сангаас олгосон эмийн тоо ширхгийг тус бүрээр тулган шалгаж, санд учруулсан хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор хяналт шалгалт үргэлжилж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644776
1 эможи

keyboard_arrow_up