ЭХЭМҮТ: Жирэмсэн үеийн зүрх судасны эмгэгийн үеийн хоол, шим тэжээл
2023 оны 2 сарын 02
Жирэмсэн үед тохиолддог хүндрэлүүдийн нэг нь артерийн даралт ихсэх өвчин юм. Тиймээс эмийн эмчилгээнээс гадна эрүүл зөв хооллох, нь эх, ургийн эрүүл мэндэд нэн тустай.
Эрүүл, зөв хооллолт гэдэг нь макро шимт бодис болох уураг, нүүрс ус, өөх тосыг зохистой хэмжээгээр хэрэглэх, цаашлаад бичил шимт бодисын хэрэглээг ч мөн зохих түвшинд хангаж хооллохыг хэлнэ.
Үүнд:
- Уургийн хэрэгцээг өөхгүй мах, махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, шош, буурцагнаас
- Нүүрс усны хэрэглээг бүхэл тариа орсон бүтээгдэхүүн, олон төрлийн хүнсний ногоо, төмс, жимс жимсгэнээс
- Өөх тосны хэрэгцээг сайн чанарын оливын тос, коконутын тос, ургамлын тос, хушга, газрын самар, авокадо гэх мэт хүнснээс авч болно.
Тиймээс жирэмсэн үедээ эрүүл хооллох дараах зарчмыг баримтлах хэрэгтэй.
- Өглөө өлөн үедээ нэг аяга бүлээн ус уух, өдөрт найман аяга ус уух
- Өглөөний цай тогтмол уух
- 5-6 удаа зөв хооллох
- Олон төрлийн хүнсийг сонгон хэрэглэх
- Өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх
- Эслэг агуулсан хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх
- Давсны хэрэглээг багасгаж, бэлэн бүтээгдэхүүнээс аль болох татгалзах хэрэгтэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
644486
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс