Улсын хоёрдугаар төв эмнэлэгт БНСУ-ын КТ корпорацийн төлөөлөгчид ажиллаа

2023 оны 1 сарын 30

Arslan.mn

БНСУ-ын “КТ” корпорацын Дижитал ба био эрүүл мэндийн бизнесийн хэлтсийн дэд ерөнхийлөгч Seung-Hyouk, Yim , Асан эмнэлгийн профессор Young-Tak, Kim нар болон албаны төлөөлөгчид УХТЭ-т /2022.01.28/-нд албан айлчлал хийлээ.

Албан айлчлалын төлөөлөгчдийг УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган, дэд захирлууд хүлээн авч уулзаж, эмнэлгийн түүхэн хөгжил, одоогийн үйл ажиллагаагаа танилцуулсны дараа талууд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд мэдээлэл технологийг ашиглаж байгаа ололт амжилтын талаар санал солилцлоо.

Arslan.mn

Энэхүү уулзалтаар “КТ” корпорацын Дижитал ба био эрүүл мэндийн бизнесийн ажлын хүрээнд Хиймэл оюун ухааны технологиор дамжуулан УХТЭ-ийн Эрүүл мэндийг дэмжих төв болон бусад оношилгооны төв, тасгуудын үйл ажиллагаанд орчин үеийн мэдээллийн технологийг ашиглах чиглэлээр цаашдаа хамтран ажиллах эхлэлийг тавьсан уулзалт болсон.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644339
0 эможи

keyboard_arrow_up