СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ долоо хоногт 3 хүүхэд хөлдөлтийн байдалтай олдож хөл, гараа ТАЙРУУЛЖЭЭ
Түлэнхийн төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн 80% нь осгосон байдалтай байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд гадаа осгож хөл, гараа тайруулах нь ихэсчээ. Энэ долоо хоногт 3 хүүхэд хөлдөлтийн байдалтай олдож хөл, гараа тайруулжээ.
Түлэнхийн төвд өдөртөө 30 гаруй иргэн осгосон байдалтай ирж хөл, гараа тайруулж байна. Шөнөдөө -40 хэм хүрч хонож байгаа энэ үед осгож, хөлдөж эмнэлгийн байгууллагад хүргэгдэж байгаа иргэдийн тоо нэмэгдэх болжээ. Ганцхан хоногт 30 гаруй иргэн хөлдөлтийн байдалтай ирж, 80% нь хөл гараа тайруулсан харамсалтай мэдээллийг түлэнхийн төвөөс бэлтгэлээ.
Түлэнхийн төв ашиглалтад ороод гурван сар болж байна. Хүйтний эрч чангарч байгаа энэ үед түлэнхийн төвөөр үйлчлүүлэх иргэдийн тоо буурахгүй эсэргээрээ нэмэгдэх хандлагатай байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Учир нь иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас осгож эмнэлгийн байгууллагад хүргэгдэн хөл, гараа тайруулах тохиолдол буурахгүй байна. Эмнэлгийн ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор хагалгаанд орох иргэдийн тоо ч нэмэгджээ. Осгож ирж байгаа иргэдийн дийлэнх нь 4 зэргийн буюу хүнд хэлбэрийн осголттой ирж тусламж үйлчилгээ авч байна.
Түлэнхийн төвийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Т.Нарантунгалаг Сурагчдын амралт үргэлжилж байгаа энэ хугацаанд хүүхэддээ тавих хараа хяналтаа байнга чангатгаж байх шаардлагатай байна. Учир нь эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас үүдэн бага насны хүүхэд насаараа тахир дутуу явах эрсдэл үүсэж байгааг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа. Харин насанд хүрэгчдийн хувьд архийг зохистой хэрэглэж, хүйтний улиралд анхаарал болгоомтой байхыг мөн санууллаа.
Б.Мөнхжаргал