Хавдрын оношилгоо, мэс заслын тусламж үйлчилгээг НЭГ ШАТ АХИУЛЖ, улсын хэмжээнд хүртээмжийг нэмэгдүүллээ

2023 оны 1 сарын 16

Arslan.mn

Эрүүл мэндийн салбар 2021 оны гуравдугаар сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжиж эхэлсэн. Тэгвэл Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдын шийдвэрээр төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хавдрын тусламж, үйлчилгээ ХСҮТ-д төвлөрдөг байсныг задалж, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах замаар тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах үе шаттай цогц арга хэмжээг авч ажиллаж байна. 

Энэ хүрээнд лавлагаа шатлалын Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлгүүд, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд, Хөвсгөл, Архангай, Хэнтий, Говь-Алтай аймгуудын Нэгдсэн эмнэлэг болон хувийн хэвшлийн нийт 159 эрүүл мэндийн байгууллага хавдрын тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжтой боллоо.

Үүнээс орон нутагт 77, нийслэлд 82 эрүүл мэндийн байгууллага тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бол эдгээрийн 137 нь төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага, 22 нь хувийн хэвшлийн байгууллага байна.

Хавдрын тусламж, үйлчилгээг үзүүлж буй Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвүүдэд хавдрын мэс засал, оношилгооны нэр төрлийг нь нэмэгдүүлэх зорилгоор  2022 оны 9-р сарын 22-ны өдөр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд тус бүр нь 400 гаруй сая төгрөгийн үнэ бүхий хавдрын мэс заслын иж бүрэн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн бөгөөд онцолбол манай улсад хийгддэггүй байсан нарийн гэдэсний оношилгооны дурангийн шинжилгээний тоног төхөөрөмжийг Улсын нэг болон хоёрдугаар эмнэлэгт  хүлээлгэн өгсөн юм.

Үүнээс гадна хавдрын тусламж, үйлчилгээг үзүүлэх эмч мэргэжилтнүүдийг багаар нь сургаж, Үндэсний багийн тусламжтайгаар хүний нөөцийг чадавхжуулах сургалтуудыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Эрүүл мэндийн яамнаас хавдрын мэс заслаар 33 эмч, хүүхдийн цусны хавдрын чиглэлээр 7, хими эмчилгээгээр 14 эмч, эмэгтэйчүүдийн хавдраар 17 эмчийг гадаад болон дотоодын сургалтад хамруулсан.

Эдгээр цогц хөрөнгө оруулалт, хүний нөөцийн бодлогын үр дүнд иргэд өөрт хамгийн ойр эрүүл мэндийн байгууллагаас хавдрын тусламж үйлчилгээг чирэгдэл, хүлээгдэл багатайгаар авч эхэлсэн.

Орон нутагт зарим хавдрын мэс заслыг төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн дэмжлэгтэй үе шаттай нутагшуулж байгаа ба ингэснээр 2021 онд нийт 46,190 хүнд 20,9 тэрбум төгрөгийн хорт хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлсэн бол 2022 оны эхний 11 сарын байдлаар 47,860 хүнд 23,4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Тоо баримт дурдвал 2021-2022 онд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт хортой хавдрын 955, хоргүй хавдрын 501, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт хортой хавдрын 1027, Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт хортой хавдрын 752, хоргүй хавдрын 763 тохиолдолд амжилттай мэс засал хийсэн байна. 

Энэ нь хавдрын тусламж, үйлчилгээний хүртээмж тэлж байгааг харуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644150
0 эможи

Иргэн
2023-01-16 14:24
Eнхболд сай сайн ажиллаж байгаа амжилт
keyboard_arrow_up