“Түлэгдийн эмнэлэг”-ийн “Б” блокийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс ажиллалаа

2023 оны 1 сарын 11

Arslan.mn

“Түлэгдийн эмнэлэг”-ийн “Б” блокийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс ажиллалаа. Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн харъяа Түлэнхийн төв буюу “Түлэгдлийн эмнэлэг”-ийн А блок өнгөрсөн оны 10 дугаар сард ашиглалтад орж, үйлчлүүлэгч хүлээн авч эхэлсэн.

Тэгвэл тус төвийн Б блокийн барилгыг хүлээн авах Улсын комиссын 15 хүний бүрэлдэхүүнтэй баг 2023 оны нэг дүгээр сарын 10-ны өдөр ажиллаж, барилгыг үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авлаа. Тус төвийг Кувейтын сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаас 15.3 тэрбум төгрөг мөн Монгол Улсын төсвөөс 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, ийнхүү хүлээлгэн өгч байна. 



“Б” блок нь зоорийн давхартайгаа нийлээд найман давхар бөгөөд нийт 13,926 м2 талбайтай, 240 ортойгоор иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм. Тус эмнэлгийн Б блокт

  • Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасаг
  • Иж бүрэн мэс заслын тасаг
  • Ясны эмгэг судлалын тасаг
  • Спортын гэмтлийн тасаг
  • Нөхөн сэргээх, сэргээн засах мэс заслын тасаг
  • Түлэгдэлт, хөлдөлтийн тасаг нээгдэж иргэдэд гэмтлийн үеийн үйлчилгээг үзүүлнэ.

"Б" блокт комиссын гишүүдийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж, эмнэлгийн орчин бүрдүүлэх нарийн агаар орчны цэвэрлэгээ, эмнэлгийн орчинд шаардагдах шинжилгээнүүд хийгдэх бөгөөд тоног төхөөрөмжийг суурилуулан 2023 оны дөрөв дүгээр сард өвчтөн хүлээн авах зорилготой ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644054
1 эможи

keyboard_arrow_up