З.Сонор: Таргалалт, өтгөн хаталт, удаан хугацаатай суух нь ШАМБАРМААР ӨВЧЛӨХ шалтгаан болдог

2023 оны 1 сарын 03

Arslan.mn

Шамбарам буюу Цагаан мах эргэх өвчний үед хийгдэх мэс заслын эмчилгээ болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмч З.Сонор зөвлөгөө мэдээлэл өглөө.

Тэрбээр "Шамбарам буюу цагаан мах эргэх өвчнөөр өвдөх нь таргалалт, удаан хугацаатай суух, архи тамхины хэрэглээ, эмэгтэйчүүдэд бол физиологийн талаасаа олон удаагийн жирэмслэлт зэрэг олон шалтгаантай. Эдгээр шалтгаануудын улмаас шамбарам өвчин үүсэх тохиолдол байдаг.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Хамгийн түрүүнд идэвхтэй хөдөлгөөнтэй амьдрах, удаан хугацаатай суух зэргээс татгалзах хэрэгтэй.  Архи, тамхины хэрэглээг багасгах хэрэгтэй. Ер нь бол спиртийн төрлийн ундаанууд өвчнийг сэтрээх хамгийн түгээмэл шалтгаануудын нэг болдог. 

Настай хүмүүст бага аарцгийн булчингийн сулрал үүссэнээс болоод шамбарам өвчин үүсдэг.  Тиймээс бие зассаны дараа байнга угаах, цэвэрлэгээ хийж байх, идэвхтэй хөдөлгөөнтэй амьдрал хийх, спиртийн төрлийн ундаанаас татгалзах, дасгал хөдөлгөөн хийх,  үүний нэг том анхаарах зүйл бол өтгөн хаталт.

Өтгөн хаталттай хүмүүс шамбарам гэх өвчнөөр маш ихээр өвдөх тохиолдол их байдаг. 

Өтгөн гарах, өтгөнөө арчих үед цус дуслах болон арчигдаж байвал шамбармыг 2-3 дугаар үедээ орсон байна гэж болно. Энэ үед мэргэжлийн эмчид хандаж, асуудлаа шийдүүлэх нь зөв. Алсдаа архаг цус багадалт үүсгэнэ.

УХТЭ нь шамбарам өвчнийг  орчин үеийн болоод уламжлалт аргаар эмчилдэг.

Шамбарам өвчний үеийн эмчилгээ дөрвөн үе шаттай:

  • 1,2-р шат нь бол эмийн эмчилгээ хийдэг. Тухайлбал, лаа хийх, эм уух зэргээс гадна хүмүүсийн ярьж заншсан шамбармын тариа тарих эмчилгээг манай эмнэлэг дээр хийдэг. 
  • 3,4-р үе бол мэс засал хийлгэх заалтай учраас мэс заслын эмчилгээ хийнэ.

Мэс заслын эмчилгээ манай эмнэлэг дээр бол уламжлалт болон орчин үеийн арга техникээр хийж байгаа. Уламжлалт арга гэдэг нь тайрах эмчилгээ юм. Орчин үеийн арга бол шамбармын гадна болон дотно зангилааг түлэх эмчилгээ буюу радио долгион ашиглаж эмчилгээг хийдэг. Ийм орчин үеийн шинэ аргыг бид нар нэвтрүүлээд ажиллаж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643871
1 эможи

УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up