ГССҮТ: Амралтын өдрүүдэд 700 орчим хүүхэд цана, чарганаас унаж, гэмтжээ
2023 оны 1 сарын 03
Гэмтэл согог судлалын үндэсний төвд өнгөрөгч баярын өдрүүдэд 1024 иргэн үйлчлүүлснээс 69 хувь буюу 700 орчим хүүхэд цана, чарганаас унаж, гэмтжээ. Өвлийн улиралд чөлөөт цагаа өнгөрүүлдэг зориулалтын цанын бааз хомс тул иргэд Богдхан уул, Хандгайт, Богинын ам, Нисэх, Яармагийн орчмын уул руу гарч, хүүхдүүдээ цана, чаргаар гулгуулдаг. Иймд цана, чаргаар гулгахдаа анхаарал, болгоомжтой байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.
Цана, чаргаар гулгахдаа дараах зөвлөмжийг анхаар:
- Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах.
- Замын голд зогссон бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй зам чөлөөлөх.
- Чаргаар гулгахдаа байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй байх.
- Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй.
- Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж, дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх.
- Гулгахад тохиромжтой зам, талбай болон авто замаас хол гулгах.
- Эм ба спиртийн төрлийн зүйл хэрэглэн согтуурсан, мансуурсан байдалтайгаар гулгахгүй байх.
- Гулгах үедээ гар утас, хөгжим ашиглахгүй.
- Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
643861
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс