Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 2022 онд хэрэгжүүлсэн ОНЦЛОХ 10 АЖИЛ
Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/-ээс 2022 онд хэрэгжүүлсэн онцлох 10 ажлыг тодотгон нэрлэж байна. Тодруулбал, тус эмнэлэг 2021 оны нэгдүгээр улирлаас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилтийн бодлогийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ онд шинээр олон төрлийн оношилгоо эмчилгээний технологуудыг нэвтрүүлсэн амжилтаас гадна БНСУ-ын олон улсад хэрэгжүүлдэг KOFIH төслийн 2 дугаар шатны төслийг амжилттай хэрэгжүүлч чадсан байна. Үүнд:
Нийт ажилчдын цалинг 25 хүртэлх хувиар нэмэгдүүлж, 13 дахь сарын ЦАЛИНГ олголоо
Ажилчдын нийгмийн хамгааллын хүрээнд УХТЭ нь 2022 оны гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнгээс бий болсон нэмэлт орлогоос нийт ажилчдадаа цалин, урамшуулал цаг хугацаанд олгож, нийт ажилчдын цалинг 25 хүртэлх хувиар нэмэгдүүлж, нийт ажилчдадаа 13 дахь сарын цалинг олголоо.
Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандарт, Магадлан итгэмжлэлийн баталгаажилтаа 5 жилээр сунгууллаа
2022 онд бид бүхэн баг хамт олноороо нэгдэж ажилласны хүчинд Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандарт, Магадлан итгэмжлэлийн баталгаажилтаа амжилттай 5 жилээр сунгасан.
Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна
УХТЭ-ийн хувьд 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн БЗД-ийн 8,17-р хорооны 18-аас дээш насны иргэдийн эрт илрүүлэг үзлэг, шинжилгээг хийж байгаа.
Нуруу нугас болон тархины хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээг ЭМД-ын хөнгөлөлтөөр үзүүлж байна
УХТЭ нь хөгжингүй улс орнуудад тренд болж байгаа хүндээ ээлтэй, шинэлэг технологийг шингээсэн мэс заслуудыг амжилттай нэвтрүүлэн нутагшуулсаар байна. Үүний нэг нь нуруу нугасны хавдар, тархины анхдагч болон үсэрхийлсэн хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээг нийслэлийн гурван дүүрэг, аймгийн иргэдэд үзүүлж байна.
3 tesla MRI, 128 зүслэгтэй комьпютер томографи, pet scan зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг эмчилгээ, оношилгоондоо хэрэглэж байна. Эдгээр тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар хавдрыг эрт оношлох, бүрэн эмчлэх боломжтой болжээ.
ХАРВАЛТ, ШИГДЭЭСИЙН нэгжтэй болсноос хойш 1100 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд байна
УХТЭ-ийн Харвалтын нэгж 2022 оны 5 дугаар сараас үйл ажиллагааг эхлүүлсэн хэдий ч Зүүн бүсийн таван аймаг, алслагдсан гурван дүүргийн нийт 100 орчим иргэнд харвалтын яаралтай тусламжийг үзүүлсэн байна.
Бөөрний хавдрын үеийн мэс заслын эмчилгээ, тусламжийг үзүүлж байна
Бөөрний мэс заслын тасаг нь бөөр, шээсний замын өвчлөлийн бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үүнд бөөр шээсний замын чулуужих өвчин, хрт хавдар, бөөрний хавдар, түрүү булчирхай болон давсагны хавдар, түрүү булчирхайн хоргүй томрол, эрэгтэйчүүдийн үд эс судлалын мэс засал зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг зөвлөх нэг эмч, нийт дөрвөн эмчийн бүрэлдэхүүнтэй тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Бөөрний хорт хавдрын үед бөөрний хорт хавдрыг хэсэгчлэн болон бүхэлд нь тайрах аргаар хийдэг. ҮҮнийг хэвлийн дурангаар болон нээлттэй мэс заслын аргаар хийж байна. Тухайлбал, олон улсын стандартаар хэвлийн арын зайгаар бөөрний хорт хавдрыг хэсэгчлэн тайрах мэс заслыг түлхүү хийж байна.
Цөмийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагааг ӨРГӨЖҮҮЛНЭ
УХТЭ-ийн Цөмийн оношилгоо эмчилгээний төв нь хавдрын оношилгоонд чухал үүрэгтэй, хорт хавдрын үсэрхийллийг эрт үед оношлох чадамж бүхий Позитрон Эмиссион Томографи /ПЕТ-СТ/ төхөөрөмжийг эмчилгээнд ашиглахаар ажиллаж байна.
Бүсэлхий нурууны дурангийн мэс заслыг шинэ технологийг нэвтрүүлэх чиглэлээр БНСУ-ын эмнэлгүүдтэй хамтран ажиллана
Улсын Хоёрдугаар төв эмнэлэг БНСУ-ын Гёнги Олон Улсын Эрүүл мэндийн нийгэмлэгийн гишүүн эмнэлэг болох Вельсийн нэрэмжит эмнэлэг, Ансан эмнэлэгтэй /2022.06.09/ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
УХТЭ нь 2021 оноос хойш бүсэлхий нурууны дурангийн мэс заслыг 100 гаруй өвчтөнд хийж, тус мэс заслыг амжилттай нутагшуулаад байгаа билээ.
Хоёрдугаар эмнэлэг байгууллагын бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн төслийг хэрэгжүүлж байна
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган, "Содура Консалтиг" ХХК-ийн зөвлөх Ц.Алтангэрэл нар байгууллагын бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн төслийг хамтран хэрэгжүүлэхээр хамтран ажиллах САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурсан. Энэ хүрээнд Эмнэлгийг шилжилтийн үед дэх санхүүгийн зөв тогтолцоог нэвтрүүлэх, Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн харилцаа, хандлага, ёс зүйн тогтолцоог сайжруулахаар ажиллаж байна.