Б.Хишигжаргал: Та бүхэндээ шинээр дурсагдан үлдэх мөр,үлгэрлэх үйлсийг бэлгэдэн ирж буй “ШИНЭ ОН“-ын мэндийг хүргэж, эрүүл энхийг хүсье

2022 оны 12 сарын 30

Arslan.mn

Цаг хугацааны тооллоор бид байгууллагынхаа 2022 оны амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэж,2023 онтойгоо удахгүй золгох гэж байна. 97 жилийн түүхтэй манай эмнэлгийн хувьд энэ 1 жилийн  хугацаа гэдэг урт  биш ч чадварлаг, хийж бүтээх чин хүсэл эрмэлзэлтэй, шинийг санаачлагч "НЭГНИЙХЭН" бид их зүйлийг хийж бүтээж, амжуулж чаджээ.

Салбартаа түүчээлж манлайлсан ололт амжилтууд маань зөвхөн бидний төдийгүй хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүс, үйлчлүүлэгчдийн маань хүчин чармайлтын үр дүн юм.

Та бүхэн шиг сэтгэлтэй, зүтгэлтэй, ажилч хичээнгүй хамт олон, үе үеийн ахмад зүтгэлтэн, эрдэмтэн багш, хамтран ажиллагч байгууллагууд байхад бидний  амжилтын түүх өртөөлөн өргөжсөөр, салбарын хөгжил дэвшлийг эх орондоо тасралтгүй бүтээсээр байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Та бүхэндээ шинээр дурсагдан үлдэх мөр,үлгэрлэх үйлсийг бэлгэдэн ирж буй "ШИНЭ ОН"-ын мэндийг хүргэж, эрүүл энх , саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643812
3 эможи

УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up