Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2022 оны ажлаа дүгнэж, шинэ технологи эмчилгээг нэвтрүүлсэн ШИЛДГҮҮДЭЭ тодруулж урамшууллаа

админ
2022 оны 12 сарын 28

Arslan.mn

97 жилийн түүхтэй Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг /УНТЭ/ 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа өнөөдөр /2022.12.28/ амжилттай зохион байгууллаа. 

"Энэ онд 102 эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, Монголд эмчлэгдэх боломжгүй хоёр өвчнийг эмчилж эхэллээ"

Arslan.mn

Хурлыг нээж, УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “ Өнөөдөр бид 2022 оны үйл ажиллагааг дүгнэж, цаашдын хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөхөөр цуглаад байна. Манай хамт олон 2022 онд амжилт бүтээл өндөр, анхдагч, манлайлагч байж чадсан гэдгийг онцгойлон хэлмээр байна. 2022 онд нийт бид 102 шинэ технологийг нэвтрүүллээ. Шинэ технологийг богино хугацаанд үр дүнтэй нэвтрүүлэхэд 2021 оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн гүйцэтгэлийн санхүүжилтийн системийн сайн үр дүн гэж харж байна. 

Үүнээс гадна манай эмнэлэг энэ жил Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй байсан Донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ,  Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээг нэвтрүүллээ. 

Дээрх хоёр шинэ технологийг богино хугацаанд нэвтрүүлэхэд Эрүүл мэндийн сайд С.Энхболдын дэмжлэг их байсныг дурдах нь зүйтэй. Дээрх эмчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай төсөв болох 3.3 тэрбум гаруй төгрөгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, гадагш урсах мөнгөн урсгалыг тодорхой хэмжээнд зогсоож чадлаа. 

Үүнээс гадна нийт ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийт ажилчдынхаа үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, 33 сувилагч, ажилчиддаа орон сууцны урьдчилгаанд 990 сая төгрөгийг зарцуулж, өнөөдөр дээрх ажилчид шинэ байрандаа ороод байна.  

Цаашид бид хөгжлийн стратегиа төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлснээр ажилчидаа орон сууцжуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон олон төсөл хөтөлбөрүүдийг хийхээр төлөвлөж байна. Энд та бүхний оролцоо, чанартай гүйцэтгэл чухал гэдгийг онцолж хэлмээр байна.” хэмээлээ. 

Arslan.mn

Тайлангийн хурлын  төгсгөлд байгууллагын ерөнхий захирлын нэрэмжит шагнал, шинэ технологи нэвтрүүлсэн тасгууд болон шилдэг эмч, ажилтан, шилдэг тасгаа шалгаруулж, урамшууллаа.

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн 2022 оны шилдгүүд

  • Оны шилдэг үйлчлэгч – Эрчимт эмчилгээний тасгийн үйлчлэгч Борын Оюунчимэг
  • Оны шилдэг дэмжих үйлчилгээний ажилтан-Инженерийн байгууламжийн албаны инженер Цэдэндамбаагийн Эрдэнэбулган
  • Оны шилдэг тусгай мэргэжилтэн – Дүрслэл оношилгооны төвийн химич Гансүхийн Мөнхцэцэг
  • Оны шилдэг сувилагч – Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн хагалгааны сувилагч Мягмаржавын Соёлцэцэг
  • Оны шилдэг эмч – Нүд судлал, мэс заслын тасгийн их эмч Дамдингийн Энхзул
  • Оны шилдэг удирдах ажилтан – Урологи-Андрологийн төвийн дарга Дагвадоржийн Баян-Өндөр
  • Оны шилдэг дэмжих үйл ажиллагаатай хамт олон – Эмнэлзүйн алба
  • Оны шилдэг эмнэлзүйн үйл ажиллагаатай хамт олон – Эрхтэн шилжүүлэн суулгах төв

Оны шилдэг суралцагч эмч

  • О.Чинзориг- Мэдээгүйжүүлэгийн 2-р дамжааны резидент эмч
    Б.Мишээл- Дотрын анагаах ухааны резидент эмч

Байгууллагын ерөнхий захирлын нэрэмжит шагнал

  • Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн их эмч Аюурзанын Нансалмаа
  • Дүрслэл оношилгооны төвийн их эмч Ванчингийн Дэлгэрмаа
  •  Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Сэтэвдоржийн Отгонбаяр
  • Мэдрэлийн эмнэлзүйн төвийн их эмч Бямбадоржийн Саруулцэцэг
  • Эмнэлгийн хэрэгсэл, аж ахуй, үйлчилгээ, хангамж түгээлтийн албаны үйлчлэгч Оюунбатын Сувд
  • Эмнэлгийн хэрэгсэл, аж ахуй, үйлчилгээ, хангамж түгээлтийн албаны мужаан Шижээгийн Дамдинсүрэн
  • Дүрслэл оношилгооны төвийн техникч Сүрэнхорлоогийн Амрита
  • Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн хагалгааны сувилагч Очирпүрэвийн Өлзийбаяр
    Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Өлзийгийн Түмэнжаргал
  • Мэдээлэл технологийн албаны инженер Ганбатын Гантулга
  • Эмзүйн албаны эмзүйч Түмэндэмбэрэлийн Нарангэрэл

2022 оны шилдэг 10 технологи нэвтүүлэгч баг

  • Цусны эс судлал чөмөг шилжүүлэн суулгах баг - Донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ
    Гастроэнтерологийн төв- Нарийн гэдэсний дурангийн оношилгоо, эмчилгээ
  • Зүрхний төв- Гол судасны баллон шахуурга дэмжлэгтэй титмийн хэт авиан хяналттай өндөр эрсдэлтэй титэм судсан дотуурх хяналттай эмчилгээ, Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийслын үед титмийн хэт авиан хяналттай, өндөр эрсдэлтэй титэм судсан дотуурх эмчилгээ
  •  Урологи Андрологийн төв - Бөөр шээсний замын чулууг лазераар бутлах мэс засал
  • Нүд судлал, мэс заслын тасаг - Гоноскопийн тусламжтайгаар транслюминал трабекулотоми мэс засал
  • Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасаг- Бүдүүн гэдэсний өмөнгийн мэс заслын дараах хими эмчилгээ
    Ерөнхий мэс заслын тасаг - Хэвлийн дурангийн аргаар дэлүү авах мэс засал
  • Чих хамар хоолой мэс заслын тасаг & Мэдрэлийн эмнэлзүйн төвийн хамтарсан баг- Өнчин тархины хавдрыг ICG технологи ашиглаж бүрэн авах хамрын дурангийн мэс засал
  • Эрүү нүүрний мэс заслын тасаг-Эрүүний төрөлхийн гажгийг мэс заслын аргаар засах
  • Хэрх үе судлал үе сэргээх төв - Мөрний үе урвуугаар бүтэн солих мэс засал

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
643792
2 эможи

DR. PRADHAN
2022-12-28 23:27
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
2022-12-28 23:27
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up