ЭХЭМҮТ: Орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд ажлын байрны “10 хоногийн вакумжуулсан“ сургалт зохион байгууллаа
Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-өөс сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилгоор "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулснаар тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, эх нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах" ажлын байрны 10 хоногийн вакумжуулсан сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү сургалтад Баян-Өлгий, Булган, Дорнод, Дорноговь, Хөвсгөл аймаг, “Амгалан” амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн эмч, хүүхдийн эмч, нярайн эмч, чанарын албаны дарга, менежер албан тушаалтай 29 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.
Тус ажлын байрны сургалт нь “Нярайн тусламжын чанарыг сайжруулах, нярайн амь тэнссэн үеийн яаралтай тусламж, сэхээн амьдруулах лавшруулсан тусламжийн чадавхийг сайжруулах”, “Хүүхдийн суурь болон лавшруулсан сэхээн амьдруулалт”, “Эх барихын яаралтай тусламж” сэдвээр 10 хоног “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдвээр 3 өдрийн хугацаатайгаар лекц, дадлага, семинар хэлбэрүүдээр өрнөлөө.