ЭМЯ, Геронтологийн үндэсний төвтэй хамтран “Урт хугацааны тусламж, үйлчилгээний загвар төв“-ийн үйл ажиллагаатай танилцлаа

2022 оны 12 сарын 26

Arslan.mn

Эрүүл мэндийн сайдын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/511 тоот “Ажлын хэсэг байгуулах тухай" тушаалын хоёрдугаар хавсралтаар “Урт хугацааны тусламж, үйлчилгээний загвар" боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлан ажиллаж байна.
Тус ажлын хэсгийнхэн Монгол Улсын хэмжээнд ахмад настанд зориулан урт хугацааны тусламж, үйлчилгээ үзүүлэх дөрвөн төрлийн загварыг боловсруулан хэлэлцүүлж байгаа юм. 

ТТ9928 Олон нийтийн оролцоонд түшиглэсэн урт хугацааны тусламж, үйлчилгээ төслийн хүрээнд Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв хамтран Монгол Улсад үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж эхэлсэн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Сонгинохайрхан дүүргийн "Ачлалт хүүхдүүд" төрийн бус байгууллагуудыг түшиглэн байгуулсан насжилтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.



Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын Анхан болон лавлагаа шатлалын ахмад настны асуудал хариуцсан мэргэжилтэн М.Номингэрэл, Сувилахуйн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Хандармаа, Геронтологийн үндэсний төвийн дэд захирал Т.Дулмаа, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний албаны дарга Ч.Одгэрэл, настны эмч Н.Оюунтуяа, хөдөлгөөн засалч Л.Гэрэлцэцэг нар оролцлоо. 
Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын  идэвхтэй насжилтыг дэмжих төв нь сэргээн засах, уламжлалын чиглэлээр өдрийн эмчилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ, олон нийтийн оролцоонд түшиглэсэн идэвхтэй үйл ажиллагааг танин мэдэхүйн, боловсролын, нийгмийн хөгжлийн олон талт үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд хамрагдсан настнуудын сэтгэл ханамж өндөр, оролцоо идэвх сайн байна. Төвийн эмч мэргэжилтэн ажилтнууд настыг идэвхжүүлэн нийгэмшүүлэх олон талт үйл ажиллагааг өөрийн санаачлагаар зохион байгуулж, үйлчлүүлэгчдээс өндөр сэтгэгдэл хүлээн авсан байна. Энэхүү төв нь цаашид Кэйс менежерийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сургалтаар эзэмшсэн онол дадлагаа үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр төлөвлөж байна. 
ИНДТ-ийн удирдлага ажилтнууд Эрүүл Мэндийн Яам, Геронтологийн үндэсний төвийн мэргэжилтнүүдээс дэмжих төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал, хүний нөөц, хууль эрхзүй, санхүүжилтийн талаар асууж санал солилцлоо.



Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643699
0 эможи

keyboard_arrow_up