СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Товчин зайтай чихэрнээс болж хүүхэд эрүүл мэндээрээ хохирох эрсдэл их байна
2022 оны 12 сарын 23
Жил бүрийн шинэ жилийн баярыг тохиолдуулан хүүхдэд зориулсан төрөл бүрийн бэлэг худалдаалж эхэлдэг. Уг бэлгэнд ихэвчлэн чихэр амттан, хүүхдийн янз бүрийн тоглоом зэрэг багтдаг. Энэхүү тоглоомонд хийдэг товчин зайг хүүхдүүд залгих эрсдэлтэй байгааг гарч байгаатай холбоотой ЭХЭМҮТ-өөс анхааруулга өглөө.
Тодруулбал, ЭХЭМҮТ-өөс "Эцэг, эхчүүдийн анхааралд! Хүүхдийн шинэ жилийн бэлгэн дотор товчин зайтай чихэр, тоглоом ихээр худалдаалагдаж, хүүхэд эрүүл мэндээрээ хохирох эрсдэл их байна. Тиймээс ийм төрлийн бэлгийг хүүхэддээ битгий бэлэглээрэй. Чихэргүй шинэ жил хийцгээе." хэмээн уриалж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
1
643679
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс