Хүүхдийн цусны эмгэг, хавдар судлалын эмнэлэг ирэх сард ашиглалтанд орно

2014 оны 7 сарын 29

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв нь эх, эмэгтэйчүүд, хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн гуравдахь шатлалын лавлагаа тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд, 2 зөвлөх поликлиниктэй, эх хүүхдийн талаарх эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын ажлыг улсын түвшинд хариуцан ажилладаг сургалт, эрдэм шинжилгээний салбартай, үндэсний төв эмнэлэг юм. Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв (ЭХЭМҮТ)-ийн хашаанд цусны эмгэг, хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлэг барьж буй.

ЭХЭМҮТ бол цусны өвчтэй хүүхдүүдийг эмчилдэг манай улсын ганц эмнэлэг тул ачааллаа дийлдэггүй аж. Энэрэл нигүүлсэл, оюун билгийн төв төрийн бус байгууллагын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдэнгийн санаачилгаар хүүхдийн цусны эмгэг, хавдар судлалын эмнэлэг барихаар болж, 2012 оны тавдугаар сард шавыг нь тавьсан.

Тус эмнэлгийг ирэх сарын 28-нд ашиглалтад оруулж, улсын өмчид хүлээлгэн өгөхөөр болжээ. “Барилгын ажил дуусаж, тоног төхөөрөмжийг оруулах үлдээд байна” гэж тус төвийнхөн ярьлаа. Иргэд, аж ахуйн нэгжийн хандив, тусламжаар нийт 4.1 тэрбум төгрөг цугларч энэхүү эмнэлгийг барьж ийнхүү ашиглалтанд өгөхөөр болоод байна. Барилгыг “Тэргүүн чансаа” компани хариу нэхэлгүйгээр барьж өгчээ.

Нийт 4600 ам метр талбайтай, долоон давхар уг эмнэлэг 25 ортой Нярайн эрчимт эмчилгээний тасаг, мөн мэс засал, хавдартай хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх тасаг болон эцэг эхчүүдийн өрөөтэй, сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглосон байна. Гадаадаас урилгаар болон сайн дураар эмч нар ирж ажиллах аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6436
0 эможи
keyboard_arrow_up