Сүрьеэгийн тусламж үйлчилгээг эрчимжүүлэх ажлын хэсгийн анхны хурал боллоо

2022 оны 12 сарын 16

Arslan.mn

Сүрьеэгийн тусламж үйлчилгээг эрчимжүүлэх, Сүрьеэгийн хөтөлбөрийн үйл ажиллагаа, гүйцэтгэлийг сайжруулах ойрын болон хэтийн төлөвлөгөөг боловсруулах хэрэгжилтийг хангах” хүрээнд ажлын хэсгийн анхны хурлыг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.


Тус хуралд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, бусад байгууллагын төлөөлөл нийт 30 гаруй эмч мэргэжилтнүүд оролцлоо.

ХӨСҮТ-с Сүрьеэгийн өвчлөлийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, Сүрьеэгийн хөтөлбөрийн хамтарсан үнэлгээ, анхаарах асуудлаар илтгэлүүдийг хэлэлцүүлж, оролцогчид саналаа солилцож, сүрьеэгийн чиглэлээр цаашдын ойрын  болон хэтийн төлөвлөгөөг боловсруулах чиглэл, анхаарах асуудал, ажиллах хуваарийг хэлэлцэж тохиролцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643564
0 эможи

сүрьеэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up