Ц.Эрдэмбилэг: “Арвис ХХК“ чанаргүй барилга барьсан тул удаа дараа албан ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН

2022 оны 12 сарын 20

Arslan.mn"Арвис энтернейшнл" ХХК-иас ЭМЯ шүүхийн шийдвэрийн дагуу гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа талаар мэдэгдэл хийсэн. Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг тайлбар мэдээл өглөө. 

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг

Дорноговь аймгийн Замын-Үүдийн 100 ортой эмнэлэг байгуулахаар 2018 онд Арвис энтернейшнл" ХХК-тай 4 тэрбум 56 сая төгрөгөөр гэрээ байгуулсан. 

Энэ явцад "Арвис энтернейшнл" ХХК удаа дараа гэрээгээ сунгах хүсэлт гаргаж нийтдээ гурван удаа гэрээгээ сунгасан. Барилгын явцад 2020 оны эхэнд 2.3 тэрбумаар 2020 оны 12 сард ахин 1.7 тэрбумаар төсөвт өртгөө нэмэгдүүлээд сүүлийн дүнгээр 8 тэрбум 56 сая өртгөөр бүтэж 2020 онд 100 ортой эмнэлэг ашиглалтад орсон.

Гэрээний дагуу ЭМЯ-наас сангийн яамаар хянуулаад 2021 онд 50 сая төгрөг, 2022 онд ойролцоогоор 1.7 тэрбум төгрөгийг олгохоор төсвийн хууль батлагдсан. Үүний дагуу өнөөдрийн байдлаар 1.3 тэрбум төгрөгийг олгоод байна. Нийт батлагдсан 8 тэрбум 56 сая төгрөгөөс ЭМЯ-ны барьцааны дансанд 402 сая 900 мянган төгрөг хадгалаастай байгаа юм. 

Энэ мөнгө нь барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дах заалтад улс орон нутгийн төсөв гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжих барилга байгууламжид энэ хуулийн 14.3-д зааснаар гүйцэтгэгчээс хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43.6-д заасны дагуу зохицуулна хэмээн заасан байгаа. 

Иймд гэрээний дүн болох өссөн дүнгээр 8 тэрбум 56 сая төгрөгийн 5 хувь болох 402 сая 900 мянган төгрөг ЭМЯ-ны чанарын баталгааны 5 хувь буюу ЭМЯ-ны үндсэн дансанд байршсан байгаа. 

Тухайн мөнгийг хуульд заасны дагуу тухайн Замын-Үүд нэгдсэн эмнэлгийн зүгшрүүлэх нэг жилийн хугацаа гэж олгодог. Энэ хугацаанд хүлээн авагч байгууллагаас чанартай байгууллага баригдсан байна гэдэг дээр дүгнэлт бичиж албан бичгээр барилгын чанар хийц хангалттай байна гэж үзсэн тохиолдолд ЭМЯ-наас буцааж олгодог заалттай байдаг. 

Гэвч өнгөрсөн 2020 онд ашиглалтад орсон уг барилгад 2021 болон 2022 онд нийтдээ зургаан удаагийн албан шаардлагыг хүргүүлээд байгаа юм. 
Гэвч өнөөдрийг хүртэл энэ байгууллага Замын-Үүдийн нэгдсэн эмнэлгийг чанаргүй барьсан ба засварын ажлаа хийхгүй, гүйцэтгэл дутуу байгаад байна. Ингэснээр ус алдах, зарим барилгын хэсэн эмтэрсэн зэрэг чанарын шаардлага хангахгүй байгаа юм. 

Мөн тус ХХК-ны ажилчид цалинг нь олгоогүй гэх шалтгаанаар шаардлага тавьж байна. Бид өнгөрсөн 2021 онд 992 сая төгрөгийг олгосон. 2022 онд 357 сая төгрөгийг олгосон байна. Одоо 402 сая 900 мянган төгрөг нь манай барьцааны дансанд байгаа. Бид сүүлийн хоёр жилийн турш Арвис ХХК-д маш олон удаа хандсан боловч бидний тавьсан шаардлагыг хүлээж авахгүйн улмаас байдал гацанг байдалд ороод байна" гэлээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643554
0 эможи

DR. PRADHAN
2022-12-21 02:50
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
2022-12-21 02:50
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up