Орон нутгийн зургаан эмч судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр сурч төгслөө
Эрүүл мэндийн сайдын 2022 оны 03 дугаар сарын А/123 тушаалын хүрээнд Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Хэнтий, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн нийт зургаан их эмч судсан дотуурх оношилгоо эмчилгээний төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтын нэг жилийн хугацаатай хөтөлбөрийг бүрэн дүүргэж, тархи, зүрх судасны ангиографийн оношилгоо эмчилгээ хийх чадамж эзэмшин амжилттай төгслөө.
Тус эмнэлэг эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн сайдаас өгөгдсөн үүрэг чиглэл болон А344 дүгээр тушаалын хүрээнд 2022 онд 18 удаагийн урт, богино хугацааны ажлын байрны сургалтаар орон нутгийн эрүүл мэндийн 15 байгуулагаас нийт 400 мэргэжилтэнг хүлээн авч дадлагажуулсан бөгөөд энэ үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар суурилагдсан Ангиографийн иж бүрэн аппаратын тогтвортой үйл ажиллагааг хангах, ашиглалтыг сайжруулах, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг нь чадавхижуулахад тасралтгүй дэмжлэг үзүүлж ирсэн юм.
Дээрх үйл ажиллагаа МУ-ын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан иргэдийг оршин суугаа газартаа, эх орондоо оношлогдон, эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн чанар, хүртээмжтэй, үр дүнтэй тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх чиглэлд хийгдсэн бас нэг чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
Тус эмнэлгийн захирлын А/135 дугаар тушаалаар төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтын төрөлжсөн мэргэшлийн судсан дотуурх оношилгоо эмчилгээний чиглэлээр мэргэшиж амжилттай төгссөн дээрх зургаан эмч судсан дотуурх оношилгоо эмчилгээний лавлагаа шатлал руу чиглэсэн тусламж үйлчилгээний төвлөрөлийг сааруулах, орон нутгийнхаа тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан, иргэдэд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Эх сурвалж: ЭМЯ
|