САЙХАН МЭДЭЭ : Налайх дүүрэгт гурван ихэр охин мэндэлжээ
2022 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн хамт олон анх удаа "Гурван ихэр" үрсийг эсэн мэнд амаржуулжээ.
Энэхүү багт Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Оюунмаа, эх барихын эмч А.Энхчимэг, Г.Баасанжаргал, мэдээгүйжүүлгийн эмч Б.Ууганбаатар, Д.Мөнхжаргал, хүүхдийн эмч Б.Арьяа, эх баригч Д.Бахытгүл, мэс заслын сувилагч Б. Гэрэл, мэдээгүйжүүлгийн сувилагч С.Бижанаар, М.Айжан, нярайн сувилагч Д.Бадамцэцэг нар ажиллаж, яаралтай кесаров мэс заслаар эх, хүүхдүүдийг эсэн мэнд төрүүлжээ.
Гурван ихрийн хувьд ээжийнхээ зургаа дахь төрөлтийн ес дөх хүүхдүүд бөгөөд 35-36 долоо хоногтойдоо 1,700 грамм, 1,800 грамм, 1,900 грамм жинтэй тус тус мэндэлсэн байна. Нярайн их эмч Д.Отгонхишиг болон тасгийн хамт олон гурван ихэр охидыг 15 хоногийн хугацаанд хяналтдаа байлган эх, хүүхдийн биеийг тогтворжуулан тэнхрүүлж, өчигдөр гэрт нь гаргажээ.