ТОДРУУЛГА: Нэг мл урттай зүүгээр хальслах ажилбар хийгддэг. Преткаар зүсэх үндэслэл байхгүй

2022 оны 12 сарын 19

Arslan.mn

"Дөнгөж төрсөн нярайн дагзыг приткээр зүсэж гэмтээсэн" гэх иргэний гомдол мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл уг асуудлын ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн захирал Х.Цолмонгоос тодруулахад тэрээр “Өчигдрийн нэг ээжийн оруулсан постыг харсан. Энэ тохиолдлыг судалж үзэхэд 2019 онд төрсөн ээжид тохиолдсон явдал байна. Бид өвчний түүхийг судалж үзэхэд төрөлт хэвийн явагдсан. Хүүхэд одоо гурван настай. Өсөлт хэвийн явагдаж байгаа юм байна. Төрөлтийн түүхээс харахад тухайн үед төрөлтийн явцыг хурдасгах үүднээс ураг орчмын шингэнийг хальслах процесс явагдсан. Бүх ажилбарын хувьд эрсдэл гэж зүйл гардаг. Тухайн тохиолдолд ураг орчим шингэнгүй байсан учраас тухайн нярайн дагзанд зурагдах шарх үүссэн байна. Уг ажилбарыг олон улсад хийдэг, нэг л стандарттай. Өөрөөр хэлбэл нэг мл урттай ариун зүүгээр хальсалдаг. Манай эмч мөн тэр стандартаар ажилласан. Преткаар зүсдэггүй. Тухайн үед төрсөн ээжид эмч нар эвгүй сэтгэгдэл төрүүлсэн явдалд эмнэлгийн эмч, ажилчдынхаа өмнөөс уучлалт хүсч байна. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш ураг орчмын шингэнийг ярах ажлын үед гарсан хүндрэл бүртгэгдээгүй байна.

Бид эмч, ажилчдынхаа харилцаа хандлагыг сайжруулах зорилгоор тодорхой хэмжээний ажлыг тогтмол зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр “Харилцагчийн үйлчилгээний стандарт”-ыг нэвтрүүлж, тусламж, үйлчилгээ харилцаа хандлагаа сайжруулахаар ажиллаж байна.” гэх тайлбарыг өглөө.

Мөн тэрээр “Энэ жил манай эмнэлгийн төрөх тасагт бүрэн хэмжээний засвар үйлчилгээ хийгдэж, олон улсын жишигт нийцсэн төрөх тасагтай болсон. Нийт 18 төрөх өрөөндөө иж бүрэн засвар хийж шинэ зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Тус өрөөнүүдэд төрөх эхчүүд гэр бүлийнхэнтэйгээ байрлаж, төрөх үйл явцад хамт байж болно. Арван өрөө бүр 00, душ, амралтын хэсэгтэй бөгөөд хоёр өрөө усанд төрөх зориулалтаар тоноглогдсон. Бүх өрөө орчин үеийн олон үйлдэлт төрөх ортой, өрөөний сантехник, холбоо, дохиолол, дулааны шугамаас эхлээд бүх зүйлийг орчин үеийн техник, технологийн дагуу хийж гүйцэтгэсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан VIP төрөх өрөөтэй.

ЭХЭМҮТ нь 700 орчим ортой, өдөрт 30 орчим эх төрүүлдэг. Манай эмнэлэгт жилд 10 мянга орчим ээж амарждаг. 2022 оны 12-р сарын байдлаар 9000 орчим эх амаржаад байна. 21 аймаг, нийслэлийн хүндрэлтэй ээжүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Өдөрт 600-700 хүнд үйлчилдэг.” хэмээлээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643516
0 эможи

keyboard_arrow_up