ЭМЯ: Осол их гардаг 20 суманд Яаралтай тусламж үзүүлэх 20 цэгийг байгуулна

2022 оны 12 сарын 19

Arslan.mn

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу осол их гардаг хар цэгээр тодорхойлогдсон 20 суманд яаралтай тусламжийн цэгийг байгуулж эмч нарыг тоног төхөөрөмжөөр хангаж, сургалтанд хамруулж байна.

Энэхүү төслийг ДЭМБ, USAID, АШУҮИС, Яаралтай тусламжийн нийгэмлэг дэмжин ажиллаж байна.

Өнөөдөр дээрх 20 сумаас ирсэн 40 эмчийг сургалтад хамруулж байна. Дээрх эмч нар Булган аймгийн Хутаг-Өндөр, Архангайн Тариат, Сүхбаатарын Түмэнцогт, Өвөрхангай Хархорин зэрэг осол их гардаг 20 сумаас иржээ.

ЭМЯ зүгээс мөн яаралтай тусламжийн санхүүжилтийг нэмэгдүүлэн , даатгалтайгаас үл хамааран яаралтай тусламж авах эрх зүйн орчинг бүрдүүлсэн байна.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643492
0 эможи

ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up