“МонПэн санаачилга“ төсөл хэрэгжсэнээр тархины харвалт 2,5 дахин, зүрхний шигдээсээс гаралтай нас баралтыг 1,8 дахин БУУРУУЛЖ ЧАДСАН
”МонПЭН санаачилга” Халдварт бус өвчин, Зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг (PEN/HEARTS) эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд хэрэгжүүлж байгаа аймаг, дүүргийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг 2022 оны 12 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийн нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, НЭМҮТ-ийн Захирал С.Өнөрсайхан, НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа, тус албаны асуудал хариуцсан ЭША нар, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын ХБӨ-ний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, зөвлөх Г.Цэцэгдарь болон сонгогдсон аймаг, дүүргийн нийт 40 эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна. "МонПэн санаачилга" төсөл 2019 оноос хойш хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд тархины харвалт 2,5 дахин, зүрхний шигдээсээс гаралтай нас баралтыг 1,8 дахин бууруулж чадсан талаар НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа ярилаа.
Хэлэлцүүлэг, зөвлөгөөнд ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд ”МонПЭН санаачлага”-ын хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа", сэдвээр ДЭМБ-ын ХБӨ-ний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа "ХБӨ-ний хяналт, сэргийлэлт, мэдээллийн талаар ДЭМБ-аас сүүлийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Мөн сонгогдсон аймаг,дүүргийн ЭМТ-ийн МонПЭН САНААЧЛАГА” хариуцсан зохицуулагч эмч, мэргэжилтнүүд 2022 оны төлөвлөгөөний биелэлт, хийгдсэн ажлуудын тайлан, үр дүн, өрх сумын ЭМТ-ийн сайн туршлага, дэмжлэгт хяналтаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, дотооддоо явуулсан дэмжлэгт хяналтын үр дүн, ахиц дэвшил, цаашид анхаарах болон тулгамдаж буй асуудлууд сэдвээр илтгэл хэлэлцүүлж, санал солилцлоо.