Ц.Билэгтсайхан : Цагаан хад суурьшлын бүсэд жил гаруй хугацаанд 28 баг ажиллаж, нийт 224 мянган хүнд шинжилгээ хийснээс 5000 нь эерэг гарсан

2022 оны 12 сарын 15

Arslan.mn

ХӨСҮТ-өөс Цагаан хад суурьшлын бүсэд явуулдаг үйл ажиллагааны талаар тодруулга мэдээлэл өглөө.

Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан " ХӨСҮТ суурьшлын бүсэд цогц үйл ажиллагаа сүүлийн 1 жил гаруй хугацаанд явуулсан. Энэ үйл ажиллагааг МУ-ын Засгийн газрын 2021 оны 9-р сарын 22-ны  шийдвэр болон УОК-ын  шийдвэрээр ХӨСҮТ суурьшлын бүсэд илрүүлэг, тандалт, менежментийн үйл ажиллагааг явуулах чиглэл өгсөн.  Сүүлийн жил гаруй хугацаанд 28 баг ээлжлэн ажилласан.

Тус баг

  • нэгдүгээрт, Ковид-19-ын халдварыг илрүүлэх шинжилгээг хийдэг,
  • хоёрдугаарт, тандалт судалгааны баг ажиллаж халдварыг бууруулах, урьдчилан сэргийлэх, мэргэжлийн арга зүйгээр хангах зэрэг цогц үйл ажиллагаануудыг явуулдаг.

Суурьшлын бүсэд ажиллаж байгаа хүмүүсийн ашиг сонирхлын зөрчлийг арилгахын тулд ажилтан тус бүртэй Хариуцлагын гэрээ болон ажлын байрны гэрээг давхар байгуулан ажиллуулдаг.

Суурьшлын бүсэд  А30 тушаал болох Шадар сайд, Сангийн сайд, Зам тээвэр хөгжлийн сайдын баталсан журам дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  энэ журмыг хэрэгжүүлэхэд оролцдог тухайн бүсийн штаб байдаг. Штабыг ОБЕГ ахалдаг.. Мөн  цэрэг, цагдаа, тагнуул, Авто тээврийн үндэсний төв, ЗХЖШ , ХӨСҮТ зэрэг 10 гаруй улсын байгууллагууд нийлэн А30 тушаалыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

ХӨСҮТ нь шийдвэр гаргах түвшинд биш штабын бүрэлдэхүүн болж илрүүлэг тандалтын үйл ажиллагаанд л оролцдог. Авто тээврийн үндэсний төвөөс авто тээврийн компаниуд, жолооч нарын мэдээллүүд ирдэг. Энэ мэдээллийн дагуу  тандалтын судалгааны ажлыг хийж байгаа.

Жил гаруй хугацаанд ХӨСҮТ-ийн  28 баг ажиллаж,  224 мянга хүнд шинжилгээ хийсэн. Нийт шинжилгээний 97.5% нь сөрөг, 2.5% эерэг гарсан. Ингэснээр  2.5% буюу 5000 гаруй  Ковид-19 халдвартай хүнийг илрүүлж, аливаа эрсдэлээс сэргийлэн  ажилласан.

Жил гаруйн хугацаанд хилийг нээлттэй байлгах, стратегийн ач холбогдол бүхий боомтын үйл ажиллагааг хэвийн байлгахын тул ХӨСҮТ өөрийн үүргийг гүйцэтгэн ажилласан.

Өмнө хэлсэнчлэн, ХӨСҮТ нь штабын бүрэлдэхүүн хэсэг. Тэрнээс биш дангаараа шийдвэр гаргах, дангаараа бөмбөлөг дэмбэлдэггүй. Бид өдөр тутмын шинжилгээний үр дүнг штабт танилцуулан нэгдсэн олонхын саналаар шийдвэрүүд гардаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643417
1 эможи

Зочин
2022-12-16 11:31
Ха ха энэ нөхдүүд мөнгө угаахаас өөр юм хийв үү. Шантаачилж байгаад л мөнгө хаана ч байхгүй ашиг
ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up