Зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг 100%-ийн хөнгөлөлттэй олгож байна
2022 оны 12 сарын 12
ЭМДЕГ, Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож буй.
Эдгээр эмийг эхний ээлжид "Новартис" компанийн албан ёсны гурван дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангууд ч мөн олгох боломжтой болжээ.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 31 эмийн сантай нэмэлтээр гэрээ байгуулснаар хот, хөдөөгийн нийт 220 гаруй эмийн сангаас Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.
Д/Д | Эмийн үндсэн бүлэг | Эмийн худалдааны нэр | Олон Улсын нэршил | Тун хэмжээ | Хэлбэр | Үйлдвэрлэгчийн нэр, Улс |
1 | Зүрхний хэм алдагдал | Bisoprolol fumarate | Bisoprolol fumarate | 2.5 мг №30 | Film coated tablets | Lek S.A Warsawa, Poland |
2 | Зүрхний хэм алдагдал | Bisoprolol fumarate | Bisoprolol fumarate | 5 мг №100 | Film coated tablets | Lek SA Strykow, Poland |
3 | Зүрхний хэм алдагдал | Bisoprolol fumarate | Bisoprolol fumarate | 10 мг №100 | Film coated tablets | Lek SA Strykow, Poland |
4 | Даралт бууруулах | Amlodipine | Amlodipine | 5 мг №30 | Tablets | Lek Pharmaceuticals d.d, Словени |
5 | Даралт бууруулах | Amlodipine | Amlodipine | 10 мг №100 | Tablets | Lek Pharmaceuticals d.d, Словени |
6 | Даралт бууруулах | Ramipril | Ramipril | 10 мг №100 | Tablets | Lek SA Strykow, Poland |
7 | Даралт бууруулах | Ramipril | Ramipril | 5 мг №20 | Tablets | Lek SA Strykow, Poland |
8 | Хөхний хавдар | Tamoxifen | Tamoxifen | 20 мг №30 | Tablets | Salutas Pharma GmbH, Герман |
9 | Шээс хөөх | Furosemide | Furosemide | 40 мг №100 | Tablets | Salutas Pharma GmbH, Герман |
10 | Хөхний хавдар | Anastrazole | Anastrazole | 1 мг №30 | Film coated tablets | Salutas Pharma GmbH, Герман |
11 | Даралт бууруулах | Valsartan | Valsartan | 80 мг №28 | Film coated tablets | Novartis Farmaceutica SA Barbera, Испани |
12 | Даралт бууруулах | Valsartan | Valsartan | 160 мг №28 | Film coated tablets | Novartis Farmaceutica SA Barbera, Испани |
13 | Хөхний хавдар | Letrosole | Letrosole | 2,5 мг №30 | Film coated tablets | Novartis Pharma Stein AG, Щвейцарь |
14 | Уушгины өвчин /багтраа/ | Salbutamol | Salbutamol | 100 мкг/доза | Inhaler | Aeropharm GmbH, Герман |
15 | Даралт бууруулах /шээс хөөх/ | Hydrochlorthiaside | Hydrochlorthiaside | 25 мг №100 | Tablets | Salutas Pharma GmbH, Герман |
16 | Антибиотек | Amoxicillin | Amoxicillin | 250 мг №100 | Dispersable tablets | Sandoz GmbH Kundl, Австри |
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
643282
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс