ХӨСҮТ болон аймаг, дүүргийн халдвартын эмч нарын ЧАДАВХЖУУЛЖ байна
ЭМЯ, ДЭМБ,ХӨСҮТ Монголын халдвартын эмч нарын нийгэмлэгтэй хамтран "Ковид-19 болон Халдварт өвчний эмнэлзүйн заавар танилцуулах, эрүүл мэндийн байгууллагын эмч нарын чадавхийг сайжруулах нь" сургалтыг зохион байгуулж байна.
Тус сургалт нь хоёр өдөр үргэлжлэх бөгөөд шинэ коронавирусийн халдвар болон бусад халдварт өвчний оношлогоо, эмчилгээ, тандалт, сэргийлэлтийн стандартыг шинэчлэх, эмч нарт танилцуулж мэдлэгийг сайжруулах ач холбогдолтой юм.
Сургалтад ХӨСҮТ болон аймаг, дүүрэг хөдөө орон нутгийн нийт 90 гаруй халдвартын эмч хамрагдаж байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал Ц.Чинбаяр оролцож, Ковид-19 болон Халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.