Ж.Байгалмаа: Улсын хэмжээнд омикроны гурав дахь оргил үе явагдаад БУУРЧ БАЙНА

2022 оны 12 сарын 09

ЭМЯ-наас Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 1111 төвд ирсэн гомдол санал, томуу, томуу төст өвчний талаар болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа" Монгол Улсын хэмжээнд энэ долоо хоногт 933 коронавируст халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлттэй байгаа юм. Одоогоор улсын хэмжээнд омикроны гурав дахь оргил үе явагдаад буурч байна. Хувилбарын тандалт шинжилгээгээр нийт сорьцын 69 хувьд омикроны BQ1.2 хувилбар бүртгэгдсэн. Өвчлөлийн хувьд халдвар авсан тохиолдолд хөнгөн өвчилж, эдгэж байна. Өнгөрсөн долоо хоногийн хувьд коронавируст халдварын улмаас нэг хүн нас барж улсын хэмжээнд нийт нас барсан иргэдийн тоо 2315 болов. Улирлын томууны хувьд хоёр төрлийн вирус идэвхжилийн түвшинд байна.

Тухайлбал, Томуугийн А,Б хүрээний вирусийн тархалт өндөр байгаа бөгөөд томуу томуу төст өвчнөөр өвчилж буй хүүхдүүдийн 80 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.  Үүнээс амьсгалын замын цочмог хүнд халдвараар 0-4 насны хүүхдүүд 77 хувийг эзэлж байгаа юм. Томуугийн өвчлөлийн оргил үе 12 сараас нэг сар хүртэл үргэлжилдэг" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643198
0 эможи

keyboard_arrow_up