ҮЙЛ ЯВДАЛ: ЭМЯ-наас 1111 төвд ирсэн гомдлуудыг мэдээлнэ
Арванхоёрдугаар сарын 9-ний өдөр болох үйл явдлын тойм:
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт: ЭМЯ-наас Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 1111 төвд ирсэн гомдол санал, томуу, томуу төст өвчний талаар болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 9979-7227.
11:00 цагт: УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний асуудлаар ээлжит мэдээллээ хийнэ.
12.00 цагт: ШӨХТГ-аас сүүлийн үед хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ.
11:30 цагт: УБТЗ-ын төв буудалд экспортын шинэ тээврийн анхны галт тэргийг үдэн гаргах ёслолтой. Энэ нь БНХАУ-аас орж ирсэн импортын ачаанаас суларсан хоосон чингэлэгт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспортын бараа бүтээгдэхүүнийг ачиж экспортод гаргаж буй анхны тохиолдол юм. Утас: 9909-1674, 8611-4818.
12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнгээс ХМХ-ийн ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, жендэрийн тэгш байдлын талаарх судалгааг танилцуулна.
13:30 цагт:“ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл”-ээс “Тавантолгой”-г ард түмэнд өмчлүүлэхийг шаардаж мэдээлэл хийнэ.