ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба Өвөрхангай аймагт ажиллаж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэв

2022 оны 11 сарын 23

Arslan.mn

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тандалт судалгааны алба нь Эрүүл мэндийн сайдын А/207 тоот тушаалын дагуу 2014 оноос эхийн ноцтой хүндрэл, эндэгдэл, амьгүй төрөлт, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажиг, өсвөр үеийн эрүүл мэнд, хүүхдийн нүдний эрүүл мэндийн тоон мэдээллийг зорилготойгоор цуглуулж, боловсруулан, бодлого боловсруулагч, тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд эргэн мэдээлж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх, бүртгэл, мэдээнд хяналт, үнэлгээ хийх үүрэг хүлээсэн.

Өндөр хөгжсөн орнуудад амжилттай хэрэгжиж байгаа нярайн түнхний хэт авиан тандалт шинжилгээг Монгол Улс 2010 оноос нэвтрүүлсэн ба өнөөгийн байдлаар нийслэл, 21 аймагт амжилттай хэрэгжиж, олон мянган хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлж чадсан билээ.

Тэгвэл ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтэн нар Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар (ЭМГ), Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ), Өрхийн (Уян сэтгэл) эмнэлэгт 2022 оны 11 сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд дэмжлэгт хяналт хийлээ.  

Arslan.mn

Дэмжлэгт хяналтын явцад ЭМС-ын тушаалын хэрэгжилт, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах талаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, тушаал, шийдвэрийн талаарх эмч, мэргэжилтэн нарын мэдлэг, мэдээллийн үнэн бодит байдлын чанарыг үнэлэн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллав.

Түүнчлэн, нярайн тандалт шинжилгээний хэрэгжилтэд хяналт хийж, эмч, мэргэжилтэн нарын ур чадварыг үнэлэн, байгууллагын чадавхийг бэхжүүлэх ажлын байрны сургалтыг зохион байгууллаа.

Өвөрхангай аймгийн эх, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний онцлох ажлаас дурьдвал 2022 онд 70 ор бүхий хүүхдийн эмнэлэг ашиглалтанд орсон, нярайн тасагтай болсон, Хархорин, Богд, Уянга сумдад хүүхдийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмчтэй болсон, “Уян сэтгэл” Өрхийн эмнэлэг нь эрүүл мэндийн боловсрол олгох комикс цуврал гаргасан байв.
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642613
0 эможи

DR. PRADDHAN
2022-11-29 15:34
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

ЭХЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up