Монголд анх удаа нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг УНТЭ, Солонгосын “Асан“ эмнэлэгтэй хамтран хийнэ

2022 оны 11 сарын 23

Arslan.mn

УНТЭ-ийн баг өчигдөр /2022.11.22/ БНСУ-ын Асан эмнэлэгт ажиллаж, тус эмнэлгийн Ерөнхийлөгч, профессор Seung-Il Park, Элэг шилжүүлэн суулгах, нойр булчирхайн мэс заслын тасгийн дарга профессор Deok-Bog Moon болон удирдлагын бусад гишүүдтэй уулзаж, хоёр эмнэлгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, өргөжүүлэх талаар ярилцжээ.

Энэ хүрээнд 2023 онд Монгол Улсад анх удаа нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг хамтран хийх, элэгний багийн ахисан шатны сургалтыг эхлүүлэх мөн УНТЭ-т хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд дэмжин, хамтран ажиллахаар санал нэгдсэн байна. 

Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2011 оноос эхлэн БНСУ-ын хамгийн том эмнэлэг болох Сөүл хотын Асан эмнэлэгтэй хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд Асан сангийн санхүүжилтээр манай эмч, мэргэжилтнүүд 122 удаагийн сургалтад хамрагдсанаар өдгөө 180 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж, уг эмчилгээг Монгол улсдаа бүрэн нутагшууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642605
1 эможи

DR. PRADHAN
2022-12-28 23:29
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up